-Танд Монголын Үндэсний сэтгүүлзүйн 108 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойн баяраар “Алтан өргөмжлөл”-өөр шагнууллаа. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Баярлалаа. Үе үеийн эрхэм хүндэт сэтгүүлчдэд Монголын Үндэсний сэтгүүлзүйн 108 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
-Та хэдэн настайдаа сэтгүүлч болж байв?
-Би 1961 онд 20 гаруйхан настайдаа идэвхтэн бичигтэн болж сонинд бичвэр нийлүүлдэг байсан. Тэр үед сэтгүүлчийн анги байгаагүй учир Улсын багшийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгсөж, сэтгүүлч болсон. Сургуулиа төгсөөд нам төрийн том хэвлэл “Үнэн” сонинд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
-Идэвхтэн бичигч байсан гэлээ. Багадаа шүлэг, яруу найраг бичиж байв уу?
-Тийм ээ. Багаасаа шүлэг, зохиол их оролддог, номонд дуртай хүүхэд байв. Ингээд Зохиолчдын эвлэл, Сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн болж байлаа.
-Ажлын гараагаа “Үнэн” сониноос эхлүүлсэн гэсэн. Тухайн үед ном, сонин ховор байсан байх аа. Сэтгүүл зүйн нэг төрлөөр дагнаж бичдэг хүн байхад бүх төрөл зүйлээр бичдэг хүн байна. Таны тухайд аль төрлийнх нь хүн бэ?
-Сэтгүүлзүйн нийтлэл, нэвтрүүлэг заавал хүнтэй холбогддог юм. Хийсэн бүтээсэн зүйлтэй, алдар, гавьяатай хүнийг сурвалжилж, бичдэг байсан. Тухайн үед хамгийн гол нь үнэн байх ёстой гэх зарчим үйлчилдэг байж дээ.
-Таны бодлоор сэтгүүлчийн ёс зүй гэж чухам юу вэ?
-Сэтгүүлч хүн хүний амьдралыг үнэнээр бичих хэрэгтэй. Хүнийг хэтэрхий магтаж, муулж бичиж болохгүй. Сэтгүүлч бусдыг өрөвддөг, хайрладаг, ойлгодог сэтгэлтэй, хүнлэг байх нь чухал. Гол нь өөрөө хүн байх хэрэгтэй.
-Та сэтгүүл зүйд олон жил ажилласан хүний хувьд өөрийн туршлагаасаа хуваалцвал?
-Сэтгүүлч хүнд авьяас хамгийн чухал шүү. Бидний үе, ахмад үеийнхэнд сургуулиа төгсөөгүй хэрнээ сайхан бичдэг сэтгүүлч олон байсан. Тэр үед хүн бүхэн дээд сургууль төгсчихдөггүй байлаа. Тэднийг би төрөлхийн авьяасаараа бичнэ гэдэг нь энэ байхдаа гэж боддог байв. Сэтгэн бодох, ухаан гэдэг чинь өөрөө авьяас юм. Авьяастай сэтгүүлч амархан манддаг гэдэгтэй би санал нэг. Би 1998 онд тэтгэвэртэй гарсан. Түүнээс хойш “Цаст алтайн чуулган” хэмээх номоо 2009 онд хэвлүүлсэн. Гэхдээ номондоо сонинд бичиж байсан бүтээлүүдээ оруулаагүй. Тэртэй тэргүй архив болоод үлдчихсэнээс хойш гэж бодсон юм.
Одоо надад ганцхан ширхэг үлдсэн байна лээ. Би энэ номоороо 2013 онд МУСГЗ цол хүртэж байлаа. Миний номонд шүүмж бичсэн хүмүүс “Номонд багтсан бүх нийтлэлээ шинээр сэтгэж, өмнө нь сонинд бичиж байсан бүтээлээсээ нэгийг ч оруулаагүй байна” гэж надад урам өгч, үнэлсэн шүү.
-“Цаст алтайн чуулган” номонд сэтгүүл зүйн бүтээлүүд багтсан байх нь ээ?
-Нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэсэн 500-аад хүний тухай түүхэн тэмдэглэл бий. Би Үндэсний номын санд найман жил суусан. Номын сан онгойх цагт нь очиж, орой хаатал нь суудаг байв. Намайг Үндэсний номын сангийнхан “Орон тооны бус ажилтан ирлээ” гэж наргидаг байлаа. Номонд сэтгүүл зүйн бүх төрлийн бүтээл багтсан.
-Таны үед сэтгүүлчид ямар зарчмаар яаж ажилладаг байв?
-Бидний бичсэн мэдээг албаны дарга засаж, дараа нь ерөнхий эрхлэгч хянадаг байсан. Би Улаанбаатар хотод шугам сүлжээний ажил хийдэг хүний талаар сурвалжилсан юм. Нөгөө хүн ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Ээж нь хөгшрөөд өөд болсон. Энэ тухай би бичихдээ “Ганц хүү нь настай ээжийгээ асарч, тойглож байгаад өөрийнхөө гараар ясыг нь барьсан юм билээ” гэж бичсэн. Тухайн үед үг, үсэггүй нарийн хянадаг байсан үе.
| МУСГЗ Б.МОНГОЛХҮҮ: Сэтгүүлч хүний амьдралыг үнэнээр нь бичих хэрэгтэй |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |