Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Амгаланбаатартай өвөө Ц.Доржийнх нь талаар ярилцлаа. Тэрбээр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн, гал голомтон дээр нь өссөн ганц зээ хүү нь юм. Иймээс Ц.Дорж хэмээх жүжигчин, найруулагчийн хувийн амьдрал, ажил, уран бүтээлийн талаар түүнтэй хөөрөлдлөө. Ц.Дорж гуай "Ичээнд нь" киноны Мишиг ноён, "Тойрох хуудас"-ын хуралд оролцогч, "Хатанбаатар" киноны цэрэг, "Жаргал даахгүйн зовлон"-гийн өвгөн зэрэг олон дүрд дүрээ мөнхлөөд морджээ. Мөн хөдөө орон нутгийн театруудад жүжиг, концерт найруулж, соёлын үрийг хөдөөгийн буйдад "тарьсан" гавьяатан юм.

-Жүжигчин, найруулагч Ц.Дорж таны өвөө. Өвөө нь аль нутгийн хүн бэ?
-Миний өвөөг Цэвэгжавын Дорж гэдэг. Ховд аймгийн Цэцэг суманд 1933 онд төрсөн. Тухайн үед дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшиж, шинэ үсгийн багшаар ажиллаж байсан гэж өөрөө ярьдаг байлаа. Ажил, амьдралын гараагаа тэнхимийн шинэ үсгийн багшаар эхэлсэн юм билээ.

-Урлагийнхан их наргианч, нийтэч хүмүүс байдаг. Өвөө нь ямар зан ааштай хүн байв?
-Хүний хайлан гэж байдаг бол тийм л сайхан сэтгэлтэй, ааш зан сайтай хүн байсан. Маш наргианч, нийтэч, үргэлж инээмсэглэж явдаг хүн байлаа. Ажилдаа үнэнч ханддаг. Урлаг, уран сайхны төлөө амьдралаа зориулсан нэгэн. Ар гэр, үр хүүхэд, ханьдаа анхаарал халамж сайтай, биднийг их эрхлүүлдэг хүн байсан даа.
.jpg)
.jpg)
-Өвөөгийнх нь удамд урлагийн хүн байдаг уу. Таниас өөр өвөөгийнхөө мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Миний өвөөгийн эгчийн хүүхэд Нямхүүгийн Бямбацогт гэж жүжигчин байсан. “Моторын дуу” киноны Ганаа, “Хуучин сүмийн нууц” Вандан хулгайчийн дүрд тоглож байлаа. Харин би өвөөгийнхөө мэргэжлийг ганцаараа өвлөсөн.
-Таны өвөө монгол түмний зүрх сэтгэлд мөнх орших олон шигтгээ дүрд тоглож, хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж явсан гэсэн. Хэчнээн театрт ажиллаж байсан бэ?
-Ховд, Увс, Баянхонгор, Дундговийн театр, Найлахын соёлын ордон зэрэг газар найруулагч, найрал дууны багш, Ховдын театрт жүжигчнээр ажиллаж байсан. Тус театруудад жүжиг, концерт найруулж, хөдөө орон нутагт соёлын үрийг тарьсан гавьяатай нэгэн.
.jpg)
.jpg)
-Танай гэрийнхэн өвөөгийнх нь бүтээсэн дүрүүдээс алийг нь онцолж ярьдаг байв?
-Миний өвөө жүжиг, концерт найруулж, жүжиглэхээс гадна шүлэг, дууны үг бичдэг, дуулдаг хүн байсан. Би шүлгүүдийг нь эмхэтгэж байгаа. 1972 онд "Ичээнд нь" киноны Мишиг ноён, 1979 онд "Тойрох хуудас" кинонд хуралд оролцогч, 1981 онд "Хатанбаатар" кинонд цэрэг, 1982 он "Жаргал даахгүйн зовлон"-гийн өвгөн, 1985 онд "Ацаг шүдний зөрүү" зэрэг кинонуудад дүрээ мөнхөлсөн. Эдгээр киног нь үзэж, өвөөгөө дурсан санаж, бахархаж явдаг даа.
.jpg)
-Өвөөгийнхөө үргэлжлэл болсон зээ хүүгийн хувьд өвөөдөө зориулж ямар нэгэн хүндэтгэлийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөө бий юү?
-Өвөөгийнхөө үргэлжлэл болж буй хүнийнхээ хувьд ямар нэгэн дурсгал, хүндэтгэлийн арга хэмжээ зохионо. Өнгөрсөн хугацаанд би залуу ч байж, дурсгал, хүндэтгэлийн ажил хийж амжсангүй. Ховдын театрын Ц.Дорж гэж ямар хүн байсан бэ гэдэг дурсамжийг заавал үлдээнэ.
-Одоо өвөөгийнхөө найруулсан жүжиг, бүтээсэн дүрийг үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Өвөөгөө их өгүүлж, дурсан санадаг. Өвөө минь намайг өдий зэрэгтэй явж байгааг үзсэн бол ямар их баярлах байсан бол гэж боддог. Өвөөгөө киноноос харах бүртээ энэ тухай бодож зүрх зүсэгдэж, хамар шархирдаг.
.jpg)
-Ц.Дорж найруулагчийн талаар ярьж чадах, түүний тухай мэдэх цөөн хүний нэг нь та. Өвөөгийнх нь талаар хүмүүс танд дурсан ярьж байв уу?
-Өвөөг минь нутгийн зон олон, найз нөхөд, хамт олон маш сайхнаар дурсан ярьдаг. Үнэхээр сайхан монгол өвгөн байсан даа гэж хүүрнэдэг. Хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, элдэв муухай аашгүй нэгэн байсан гэж надад ярьдаг. Өвөөгийн минь талаар дурсан ярих, ярьж чадах хүн улам л цөөрч байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар багш, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Ардын жүжигчин Ц.Гантөмөр, МУАЖ А.Очирбат нар "Сайхан хүн байсан" гэж дурсан ярьдаг байлаа. Өвөө минь багахан хугацаанд Монголын хүүхдийн театрт жүжигчнээр ажилласан. Тус хугацаанд надтай их дотно байсан гэж А.Очирбат гуай ярьдаг байсан.


-Өвөө нь хүүхдүүддээ юу захиж, сургамжилдаг байсан бэ?
-Өвөө минь надад “Миний хүү уран бүтээлч болохыг хүсэж байвал хүн л байгаарай” гэж захидаг байсан. Тийм ч байх ёстой гэх зарчмыг ойлгуулж, өөрөө үг, үйлдлээрээ үлгэр жишээ болж байсан юм байна даа гэж одоо бодож байна. Уран бүтээлч хүнийхээ хувьд хөдөө орон нутгийн театрыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Өвөө минь хүүхдүүдээ үнэнч шударга, худлаа хэлдэггүй, хууран мэхэлдэггүй хүн чанартай болгож хүмүүжүүлсэн. Өвөө минь гурван охинтой. Би том охиных нь ганц хүү. Гар дээр нь өссөн галынх нь ганц зээ.
-Таны эмээ ямар ажил эрхэлдэг байв. Үр хүүхэд, ханьдаа хэр халамжтай хүн байсан бэ?
-Миний эмээ нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Хөдөө аж ахуйн хангамжид няраваар ажиллаж байв. Өвөөгөөс 10-аад жилийн хойно бурхан болсон. Өвөөгөө бурхан болсноос хойш эмээ дээрээ өссөн. Эмээ минь надад амин хайртай байлаа. Үр хүүхдүүдийнхээ төлөө бурхны оронд залартлаа зүтгэсэн буурайнууд байсан даа. Ханьдаа маш халамжтай, түүнийг ойлгож дэмждэг, хүлээн зөвшөөрдөг хүн байсан.

-Эрхэм алдартай хүний үр хүүхэд байна гэдэг өндөр хувь заяа. Ялангуяа өвөөгийнхөө ажил мэргэжлийг өвлөж, уламжилна гэдэг сайхан байх?
-Эрхэм уран бүтээлчийн үр хүүхэд байна гэдэг сайхан хувь заяа. Намайг наймдугаар ангид байхад өвөө бурхан болсон. Тэр үед би “Таныхаа мэргэжлийг өвлөнө” гэж өөртөө андгайлсан. Тийм учраас би өдий хүртэл драмын урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Драмын театрт жүжигчнээр ажиллаад 21 жил болж байна.
-Танд өвөөтэйгөө өнгөрүүлсэн, мартагдашгүй ямар дурсамж байдаг вэ?
-Өвөөтэйгээ өнгөрүүлсэн олон сайхан дурсамж бий. Би өвөөдөө их эрхэлдэг байсан. Өвөө минь ч намайг эрхлүүлдэг байлаа. Цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт байхад Хөгжим бүжгийн коллежийн багш нар ирж шалгалт авдаг байлаа. Би долоон настай байхдаа шалгалтанд тэнцэж хийлийн ангид орсон. Тухайн үед өвөө “Миний хүү, Амгаа минь урлагийн хүн болох нь” гэж их баярлаж байсан санагддаг. Тус сургуульд тэнцэнэ гэдэг хэцүү. Баргийн хүүхэд тэнцэж чаддаггүй байсан шүү дээ.

| Жүжигчин Г.АМГАЛАНБААТАР: Өвөө минь надад “Миний хүү уран бүтээлч болохыг хүсэж байвал хүн л байгаарай” гэж захидаг байсан |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |