-Сайн байна уу, Сайхан өвөлжиж байна уу, та?
-Сайн, сайхан өвөлжиж байна.
-С.Цогтсайхан гавьяат багадаа ямар хүүхэд байв?
-Охин минь ажилтай л хүүхэд байсан. Морь мал унаж, хонь хариулна. Цагаан идээгээ борлуулна, дүү нараа харна. Гэр орныхоо ажилд дайчин, сүрхий хүүхэд байлаа. Бид ч яах вэ нэгдлийн мал малладаг болохоор түмэн завгүй хүмүүс, хүүхдүүдээ тэр бүр харах нь бага. Тэгээд ээж, аавыгаа дагаад л малын захад өссөн дөө.
Хүүхдүүдийнхээ буянд ажлаа хийгээд, нэгдлийн мал маллах үүргээ сайн гүйцэтгэж байсан.
-Танайх Гавьяатыг төрөхөд, Дэлгэрхангай сумынхаа хаана байдаг байсан бэ?
-Манайх Зүүн хээрт байдаг байсан юм бэ. Уулын энгэрээс Цогтсайханы ах нь сургуульд сурна гээд ар даваад л арын айл болсон юм даа. Уг нь энгэрийн айл. Хүү минь хөдөөнөөс сумын төв рүү хичээлдээ явдаг. Тэгэхэд Цогтсайхан минь нялх байлаа. 1983 онд бэлтгэл суугаад, сургуульд суусан байх.
-Багаасаа дуулдаг хүүхэд байсан уу. Охиноо дуулдагийг хэзээнээс мэдсэн бэ?
-Ах, эгч нар нь дуулаад байдаг байсан юм билээ. Би хүүхдүүдээ дуулдагийг мэддэггүй, анзаардаггүй байсан юм. Нэг намар манайд хэдэн улс ирж, наргиад, бүгд дуулна гэсэн чинь манай охин “ Хоньчин, барилгачин” гэх дууг харин бүх бадгийг нь дуулдаг юм байна. Би өмнө нь ерөөсөө охиноо дуулж байхыг нь мэдээгүй байсан юм. Тэгсэн ах, эгч нар нь зааж өгсөн байсан юм билээ. Найм настай л хүүхэд байсан даа. Анх охиныхоо дуулахыг тэгж сонсож байлаа.
-Таны охин ямар зан чанартай хүн бэ?
-Охин минь сайхан дуулахаас гадна их уужуу, тайван, наргианч. Морин дээрээс мордоод оочсон ч “Зүгээр” гээд буцаад мордоод давхичихдаг хүүхэд байсан. Сургууль суугаад л охины минь сураг их гарсан. Энд тэндгүй л охин чинь тэгж дуулж гэнэ, ингэж дуулж гэнэ гэж сонсогдсон. Охин минь аймагт очиж суралцаад, хот руу явсан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзад гуайн шавь. Их сайхан хүний шавь болж, түүнийхээ мөрийг л хөөсөн хүн дээ, миний охин.
Охиноо мөр бүтэн, дуугаа дуулаад явж байвал л эгч нь баярладаг даа.
.jpg)
-Анх “Хоньчин, барилгачин” дууг дуулахад, нь охиноо анх дуулахыг мэдэж байсан байна. Дараа нь сургууль соёлоо төгсөөд ард түмний хайртай дуучин болоод, дууг нь сонсоход ямар санагдаж байсан бол?
-Охиныгоо би тайзнаа дуулахыг бага харсан л даа. Нэгдлийн малтай завгүй байсан болохоор сургаар л дуулж байгааг нь сонсдог байлаа. Хааяа зурагтаар гарч байгааг нь харж, сонсоно. Гэхдээ би их хэнэггүй сонин хүн шүү дээ. Хүн л “Хүүе, охин чинь дуулж байна” гэхээр л мэднэ. Охин минь өөрөө ирж, дуулж өгнө. Би гэхдээ “Миний охин сайхан дууллаа” гэж нэг ч хэлж байгаагүй будлиу, хэнэггүй хүн дээ, эгч нь. Дотроо л сайхан дуулж байна даа гэж боддог. Анхандаа охиныхоо хоолойн цохилтыг жаахан уужуу юм уу гэж бодож байсан. Сүүлдээ их гоё засарсан байна лээ.
-Охины тань дуулах авьяас хаанаас эхтэй вэ?
-Ээжийн минь ах, дүү нар дуулдаг улс. Манай ээж их наргианч, сайхан дуулдаг хүн байсан. Гэхдээ би ээжийнхээ тоглолтод дууж байхыг хараагүй. Гэр зууртаа найр наадамд хачин сайхан дуулдаг хүн байсан.
-Таныг охин тань “Миний ээж ар халхын унага” дууг их сайхан нутгийн аялгуутай дуулдаг эмэгтэй гэж ярьсан байдаг. Охины тань дуулах таниас эхтэй болов уу?
-Дээр үед уртын дуу гэхээр “Ар хөвчийн унага”, “Цомбон туурайт”, “Авралын дээд лам” зэрэг дууг дуулдаг байсан. Гэхдээ байнга дуулахгүй болохоор мартдаг тал бий. Түүнээс охиндоо би дуу зааж өгөөгүй. Охин минь өөрөө л суралцсан.

-МУГЖ цол авахыг нь дуулаад, та сумаасаа шөнөжин давхиад хот орж байсан гэдэг юм билээ?
-Гавьяат цол авлаа гээд хотод ир гэдэг юм байна аа. Тэгээд аймаг руу яваад, унаанд суугаад шөнө явлаа. Өглөөгүүр л хот орлоо доо. Очоод талбай ороод л, баруун хаалган дээр нь охиноо хүлээж байлаа. Тэгээд охиноо шагнал аваад гарч ирэхэд нь нэг үнсээд л ,ярьж хөөрөөд, их баярласан. Охиныгоо шагнуулахад, арай ч уйлсангүй. Тэгэхэд охин минь “Ээж минь ирсэн юм болов уу” гээд бодож байсан гэсэн.
-Охин нь хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Одоо цагаан сараар ирж золгох байх?
-Саяхан миний бие хэд хоног өвдөөд, охин минь ирж, арав гаруй хоног харж байгаад явсан. Зав зай нь болвол ойрхон ирнэ. Одоо цагаан сараар ирэх байх.
-Охиныгоо та явчхаар санах уу?
-Гайгүй ээ. Сайн сайхан л явж байвал болох нь тэр гэж бодож, цай, сүүнийхээ дээжийг өргөөд, тэнгэр бурхандаа даатгадаг. Одоо чинь утас гэж сайхан юм байна шүү дээ. Би ч тэгээд “Миний хүү сайн яваад ирэв үү” гээд үнсдэггүй хүн шүү дээ. Сайн яваад ирэв үү гээд л өнгөрнө.
Хэдэн хүүхдээ нэгдлийнхээ малтай өдий хүргэчихлээ. Одоо сэтгэл тайван сайхан байна.

-Та үр хүүхдэдээ юу гэж захидаг вэ?
-Ажил алба, хийж байгаа зүйлээ л сайн хийж, эрүүл энх, сайн сайхан, мөр бүтэн явж байвал болох нь тэр гэж хэлдэг. Сайн сайхан байгааг нь дуулахад л сэтгэл амарч, баярладаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа, хүү минь, та бүхэнд мөн эрүүл энх, сайн сайхныг хүсье.
| УРТЫН ДУУЧИН С.ЦОГТСАЙХАНЫ ЭЭЖ Б.ШАР: Охин минь сайхан дуулахаас гадна тайван уужуу, наргианч зантай |
|
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |