МУГЖ дуучин Д.Банзрагч агсны гэргий СТА Д.Цэвээнсүрэнтэй ханийнх нь тухай ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу, та. Ард түмнийхээ дунд дуу хоолойгоор мөнхөрсөн ханийнхаа тухай дурсахгүй юу. Та хоёр анх хэрхэн танилцаж байсан бэ?
-Намайг чуулгад дөнгөж ормогц бригадаар 45 хоног явуулсан. Д.Хоролсүрэн гавьяат бид гурав нэг гал болж явсан тэр цаг үеэс ханьтайгаа танилцаж, дотноссон. Тухайн үед хань минь миний нүүрийг будаж өгдөг байлаа. Ингэж л урлаг бид хоёрын амьдралыг холбосон юм даа. Тухайн үед хань маань ар гэртэй байсан ч амьдралд нь цав суучихсан, сэтгэл нь гундуу явсан үед нь би таарсан юм билээ. Ханийн минь анхны хань одоо байдаг. Тэд нэг хүүтэй. Харин бид хоёрын дундаас нэг охин мэндэлсэн. Охин минь одоо Германд ажиллаж, амьдардаг. Хань минь надад хань нөхрийн дээдийг мэдрүүлсэн, мартахын аргагүй сайхан хүн байлаа. Сайхан сэтгэлтэй, тусархуу, цэвэрч, шулуун шударга зантай, үнэнч хүн байсан юм шүү дээ. Бид 10 гаруй насны зөрүүтэй ч хэрэлдэж маргалддаггүй байсан. Би ч ханийнхаа буянд их эрхэлдэг байлаа. Хоолоо хүртэл халбагдуулж иддэг байсан. Тоглолтоор явсан хойгуур нь махаа огтолж, идэж чадахгүй гараа эсгэчихдэг байв. Хань минь түүнийг мэдчихээд "Ишш, миний муу хань" гэдэг байсан. Ийм л сайхан ханьтай амьдарсан. Даанч богинохон насалсан даа. Түүнд нь л харамсдаг.
-Ханийнх нь бурхан болсон шалтгаан юу вэ. Эцсийн мөч хүртлээ уран бүтээлээ ярьсаар байсан гэдэг юм билээ?
-Хань минь 60 настайдаа элэгний өвчнөөр нас барсан. Эхэндээ анальгин тариад өвчин намддаг байгаад сүүлдээ үйлчлэхээ больсон. Тариа хийлгээд хоёр, гурван цаг л өвчин намддаг байсан даа.
Тухайн үед болдог сон бол тал өвчнийг нь авч, зовлонг нь хуваалцах юм сан гэж боддог байлаа. Тэгэхэд хань минь “Хөгшин нь “Мандал жүүжээ”-г бичүүлчихмээр байна” гээд аялдаг байсан. Тэгэхэд нь би "Яах юм бэ. Миний хөгшин бие нь зүгээр болохоор дуул" гэдэг байв. Би ханийгаа эцсийн мөч хүртэл босчих юм болов уу гэж горьдсон. Би ханийнхаа гарыг харж амьдардаг байсан болохоор хань минь охин бид хоёрт санаа зовдог байсан байх.
Хань минь бурхан болохоосоо 20-иод хоногийн өмнө шээс нь гарахаа больж, хаван нь тулаад сүүлдээ юм идэж ууж чадахгүй хэл нь хатчихна. Ургамлын тос, зөгийн бал, тараг гээд өөрийн дуртай зүйлээр нь минут тутамд амыг нь чийглэдэг байлаа. Тэгээд эмнэлгээс гараад гурав хоногийн дараа бурхан болсон.

-Бие нь муу байхдаа танд юу хэлж, захидаг байв. Та захиасыг нь биелүүлсэн гэж бодож байна уу?
-Манай хүн бурхан болохоосоо өмнө "Намайг эх орны минь хаана ч тавьсан яах вэ. Би байгальдаа л шингэх юм шүү дээ. Гэхдээ хөшөөг минь баруун аймгийн чулуугаар тавиарай. Намайг чуулгын тайзнаас гаргахдаа “Наран эрдэнийн эх орон” буцахдаа “Будал цолмон хүрэн” дууг тавиарай" гэсэн. Бүхнийг захисан ёсоор нь хийсэн. “Наран эрдэнийн орон” дууны шүлэг нь яг сүүлийн замдаа явж байгаа юм шиг утгатай юм билээ. Би ханийгаа нутаглуулж ирчихээд ахин шүлгийг нь уншиж суусан. Тэгээд л өөрийн эрхгүй нулимс гарч байсан даа. Одоо ч гэсэн би уйлахгүй байхыг хичээж байна. Тиймээс би энэ дууг дуулъя гэж боддог юм. Харин “Будал цолмон хүрэн” дууны ганцхан бадгийг мэддэг байлаа.
"Будал цолмон хүрэнг
Буцахынхаа аянд унаарай
Буруу зөв хоёрыг
Буурал ээжээсээ асуугаарай
Цацал тойрмын усыг
Цомбон хүрнээрээ туулна
Цал буурал аавтайгаа
Цаадах төрөлдөө уулзана
Тохой тойрмын усыг
Тормогор хүрнээрээ туулна
Тун чиг янаг хүүгийнхээ
Аашийг нь санаад хорогдоно" хэмээх дуу байдаг.
-Та ханийнхаа дурсгалд зориулж ямар бүтээл хийсэн бэ?
-Бурхан болсных нь нэг жилийн ой дээр хивсэн дээр хөрөг дүрийг нь мөнхөлж үлдээсэн. "Лусын дагина" хэмээх гар хивсний үйлдвэр бид хоёрын хөргөөр энэ хивсийг хийж өгсөн юм. Харин хоёр дахь жилийнх нь ойд “Хүний заяа” нэртэй уран сайхны киног ах дүү, найз нөхөдтэйгөө хамтарч хийсэн. Түүнээс хойш ханынхаа дурсгалын номыг охиныхоо хамт гаргасан.

-Хань нь танд ямар дуу зориулж дуулсан бэ. Монголын радиод олон дуу нь үлдсэн байх?
-Хань минь радиод 150-аад дуу бичүүлсэн байдаг. Монголдоо хамгийн их дүрстэй эртний дуучин гэж би хувьдаа боддог. Надад зориулж Б.Явуухулангийн шүлэг, Н.Жанцанноровын ая “Монгол бүсгүй” гэх дууг зориулсан гэж ярьдаг юм.
“Хөөрхөн бор монгол бүсгүй
Хөдөө талын цэнхэр яргуй
Наран таалах тэнгэрийн хаяа
Найдан хүлээх сэтгэлийн уяа” гээд залуухан байхдаа дуулсан дуу бий. Гэхдээ би бүх дуунд нь дуртай. Хэд ч, хэзээ ч сонссон уйддаггүй юм.
-Таны ханьд эмэгтэйчүүдээс захиа их ирж байв уу?
-Биднийг цайны газар орсон ч гадуур хамт явсан ч хүмүүс хараад хоорондоо шивнэлдэхэд нь эхэндээ хэцүү байсан. Сүүлдээ дасаад тоохоо байдаг юм билээ. Олон эмэгтэй, эмч сувилагчид ханийг минь шохоорхдог байсан юм билээ. Өмнөх хань нь сувилагч байсан. Нөгөө талаар уран бүтээлээр нь хайрлаж, хүндэлдэг хүн олон байсан. Охид, эмэгтэйчүүдээс захиа их ирдэг байлаа.
Тухайлбал, нэг бүсгүй наймдугаар ангид байхаасаа манай хүний дууг сонсдог байгаад олон жилийн дараа захиа бичсэн. Тэр захианд “Би ажиллаж, амьдрах эрч хүч, урам зоригоо таны дуунаас мэдэрдэг. Таны зураг сонин, сэтгүүлд гарсан байвал хайчилж аваад хадгалдаг, би таны тоглолт бүрийг очиж үздэг. Та энэ захиаг эхнэртээ бүү үзүүлээрэй. Уншсан даруйдаа устгаарай” гэсэн утга бүхий захидал ирсэн. Гэтэл манай хүн надаас юугаа ч нуудаггүй зангаараа өөрөө ч уншиж үзэлгүй над дээр аваад ирсэн. Тэр захидалд би ч дуртай ханийнхаа тухай дурсамж номд нь оруулъя гэж бодсон боловч Галт сумын хүнд өгч явуулаад, авч чадаагүй байна. Тэрхүү захидлаас ханийгаа олныхоо дунд ямар нэр хүндтэй юм бэ гэдгийг ойлгосон шүү.

-Та хоёр анх гэр бүл болохдоо хэрхэн амьдарч байв?
-Бид анх айлын хажуу өрөөнд хоёр жил амьдарсан. Дараа нь Дэнжийн 1000-д хашаа байшинд орсон. Тухайн үед үнэхээр жаргалтай, сэтгэл амар дураараа амьдардаг байж дээ. Бидний амьдралын хамгийн жаргалтай мөч тэр хашаанд л өнгөрсөн мэт санагдаж байна. 1985 онд бид энэ байранд орж, машин авсан. Хань минь бурхан болохдоо “Ид жаргах насандаа л хоёулаа хагацах нь дээ. Миний хань цайгаа хувааж уух хүнтэй болоорой" гэж байсан. Тэр үг нь надад таалагдаагүй.
-Таны хань дуучин болсон тухайгаа хэрхэн ярьдаг байв. Үнэхээр дахин давтагдашгүй авьяастан шүү дээ?
-Миний хань айлын дөрвөн хүүхдийн том нь. Нэг дүү нь багадаа айлд өргүүлж, хоёр эмэгтэй дүүтэйгээ өссөн. Нэг дүү нь орон нутагтаа амьдардаг. Аав нь Довдон Тулгат гэдэг лам байсан. Тэгээд хар болж амьдрал зохиож байхад нь 1938 онд эсэргүү хэмээн баригдаж яваад, эргэж ирээгүй. Түүнийг цагаатгасан бичиг нь байдаг. Манай хүн Дагийрагчаа гэж ээжээрээ овоглодог. Миний хань ажилд мундаг сайн. Дуучин болохоосоо өмнө ойн нэгдүгээр баазын жолооч байсан. Тээвэрт явж ирчихээд машиныхаа дор хэвтээд, янзалж байтал цагаан хоолойгоор “Ардын дуу бүжгийн чуулгад дуучин авна” гэж зарласан юм билээ. Тэгээд очиж шалгуулж, тэнцээд дуучин болсон юм билээ. Түүнээс өмнө Барилгачны соёлын ордон, Цэргийн ансамбалд шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг. Миний хань их сайхан шүдтэй. Нэг ч шүд унаагүй бурхан болсон. Талимаарсан алаг нүдтэй сайхан эрүүтэй, гоё уруултай сайхан эрийн шинж бүрдсэн залуу байлаа.


| МУГЖ Д.БАНЗРАГЧ АГСНЫ ГЭРГИЙ СТА Д.ЦЭВЭЭНСҮРЭН: Ханийгаа санаад, 25 жил миний нулимс хатсангүй |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |