СТА, Ардын дуучин Д.Бурмаагийн бага нас Увс аймгийн Тэс суманд өнгөрчээ. Тэр эцэг, эхээс 14-үүлээ, айлын отгон охин. Нэг эрэгтэй дүүтэй. Олон ахтай болохоор эршүүдхэн, монгол ахуй, морь, малтай ойрхон өссөн гэдэг. Д.Бурмаа багадаа сэргэлэн цовоо, аманцар, мөрөөдөмтгий охин байсан гэнэ.Тэр бодсон санасан, мөрөөдсөн бүхнээ гэр бүлийнхэн, хамаатан садан, найз нөхдөдөө нуулгүй хэлдэг байв. Том болоод бөх хүнтэй гэр бүл болно гэдгээ хүртэл нуулгүй ярьдаг байсан нь биелэлээ олж, нутгийн бөх Улсын начин Б.Насандэлгэртэй ханилж, өдгөө гурван хүүхдийн ижий, аав болжээ. Түүний амьдрал яг л багынх нь хүсэл, мөрөөдлөөр үргэлжилж, амны хишиг, ерөөлөөр амьдарч буй түүхээ хуучилсан юм.
Түүний аав Даваа нь охиноо “Урлагийн хүн болно. Тэр тусмаа гавьяат дуучин болно” хэмээн бэлгэшээдэг байж. Дуучны мөрөөдөл яг дуучин болох байсан гэдэг. Тэр багадаа “Багийн зан” хэмээх дуунд дуртай. Уралдаан, тэмцээнд орохдоо түүнийгээ дуулж, түрүүлэх бүрдээ дуучин болох хүсэл, мөрөөдөлдөө улам бүр автаж, баяр хөөрөөр бялхдаг байсан гэнэ.

Дуучин Д.Бурмаагийн аав сайхан дуулдаг, ерөөл магтаал хэлдэг авьяаслаг, хөдөлмөрч, гарын уртай нэгэн байв. Тэр долоон настайдаа гитар тоглож, аавыгаа хана, тооно урлаж суухад хажууд нь очиж, аавтайгаа хамт дуулж, гитар тоглож өссөн юм билээ.
Түүний аавын талын ах, дүү бүгд дуулдаг, хөөмийлдөг, гарын ур дүйтэй, хөдөлмөрч хүмүүс байсан гэнэ лээ. Түүний аавын удмаас Д.Бурмаагаас эхлээд олон сайхан уран бүтээлчид, дуучид төржээ. Энэ тухай дуучин Д.Бурмаа дурсахдаа “Миний төрсөн ах нарын хүүхдүүд болох дуучин О.Гансувд, Б.Уранзаяа, олон түмэнд Булдруу нэрээр алдаршсан А.Өсөх-Ирээдүй, СУИС төгссөн, дуучин О.Даян, КУДС-ийг жүжигчин мэргэжлээр сурч байгаа Булдруугийн эгч А.Түмэнхишиг нар урлагийн замналд хөл нийлүүлэн алхаж байна. Би дүү нараараа үргэлж бахархдаг. Мөн миний авга ах Азийн аварга хөөмийч Д.Сундуй, үеэлүүд болох Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин байсан Б.Батмэнд, түүний ах, дүү Б.Батбаяр, Б.Батболд гээд удмын дуучин олон бий. Манай урлагийн удмыг дагаад урлагийн хүмүүс хүргэн, бэр болдог. Манайх урлагийн авшигтай ураг, удам юм болов уу” гэж боддог хэмээн удам судрынхаа тухай сэтгэл тэнүүн хуучилсан юм. Мөн тэдгээр олонд танигдсан дуучдаас гадна сум орон нутагтаа морь уяж, ажиллаж, амьдарч буй дуу хуурын маш том бааз байгаа гэж хэлж болно.
Түүний аав 2000 онд бурхан болжээ. Бүх ард түмний урлагийн их наадамд оролцохоор Улаанбаатар хотод Увс аймгийг төлөөлөн ирж, уртын дуу дуулдаг байсан юм билээ. Д.Бурмаа аавынхаа тухай дурсахдаа Манай сумын наада миний аавгүйгээр төсөөлөхийн аргагүй байсан даа” хэмээсэн юм. Түүний аав Тэс сумын наадмыг уртын дуугаар нээж, хурдан морь, бөх цоллодог авьяаслаг нэгэн байсан гэнэ лээ. Тэр аавыгаа дагаж сумын наадам үзэж, ерөөл, магтаал, дуу хуурыг нь сонсох дуртай нэгэн байж.

Түүний ээж мөн л сайхан дуулдаг, царайлаг, тахим шүргэсэн урт хар үстэй сайхан эмэгтэй байжээ. Тэднийх агент айл байж. Ээж нь агент хийдэг, аав нь сумын тоо бүртгэгч байсан юм билээ. Ээж нь түүнд ярихдаа “Та нар зөвхөн аавынхаа талыг дууриаж дуулж байгаа юм биш ээ. Миний удмынхан сайхан дуулдаг. Би зөв аялдаг, сайхан дуулдаг хүн байлаа” гэсэн тухай ярив.
Түүний ээж дуучин Д.Бурмааг СТА цолтой, хоёр хүүхдээ төрүүлчихсэн байхад нь бурхан болсон болохоор охиноо ямар дуучин бэ гэдгийг мэдээд, сэтгэл тэнүүн харамсах зүйлгүй хорвоогоос буцсан биз ээ. Энэ тухай дуучин ярихдаа “Би үргэлж дуу, хуураар ижий, аавтайгаа холбогддог гэж боддог. Ижий, аав минь тэнгэрийн орноос миний дууг сонсож, жаргадаг байх” хэмээн тэднийгээ сангалзсан юм.
Тэдний ах, дүүгийн найр тэр чигтээ дуу, хуураар хөглөгддөж, нөгөө талын худ, ургийнхан болон ирсэн зочид тэдний дуулахыг сонсож, гайхсаар байгаад найрнаас буцдаг гэнэ лээ. Тэдний аав, ээж 100 гаруй ач, зээ, гуч нартай болж, энэ орчлонгоос буцжээ.
Тэр урлагийн хамгийн том тайзан дээр оюутан байхдаа гарсан нэгэн.
Тэр бол Улаанбаатар чуулгын тайз байлаа. Тухайн үед цагаахан оюутан тайзны томыг ч мэдэхгүй, алдартай, мундаг дуучдыг ч анзааралгүй задгай хоолойгоор “Улаан торгон уут” хэмээх ардын дуу дуулж, тэнд байсан үзэгч олныг баясгаж, дуучдад магтуулсан гэдэг.
Тэр МУИС-ийг урлаг судлаач мэргэжлээр төгсөж, анхны хүүгээ төрүүлчихээд, СУИС-ийн уртын дуучны ангид элсэж орсон түүхтэй. Тухайн үеийн оюутнууд 100 орчим уртын дуутай төгсдөг байж. Гэтэл дуучин Д.Бурмаа 20 гаруйхан дуутай төгссөн гэнэ.

Тэр тухайн үед багш нартаа “Би олон дуутай төгсөж чадахгүй. Ямар ч байсан чанартай 20 сайхан уртын дуутай төгсье” гэж хэлж байсан гэдэг. Гэвч тэр одоо хүртэл уртын дуу руу зориглож ороогүй, харин цаашид дуулж эхлэх тухайгаа өгүүлсэн юм.
Түүний хамгийн хайртай дуу “Монгол бөхийн гэргийн дуу” гэсэн. Тус дууг “Маш дотортой, сайхан дуулсан юм болов уу” гэж боддог. Харин ардын дуунаасаа “Хар торгон хамжаар” дуундаа дуртай. Энэ дуу намайг ардын дууч хэмээн тодотгосон хамгийн анхны дуу. Би дууг зөвхөн дуу гэж боддоггүй. Харин ухааны урлаг, амьсгалаа зөв авах урлаг гэж боддог. Ардын дуу, Уртын дуу бол миний, бидний хамгийн том өв. Бид энэ өвийг үргэлжлүүлж, дэлгэрүүлэх ётой” гэсэн юм.
Түүний уран бүтээлийн санд 40 гаруй ардын дуу бий. Ардын дууг этник төрөлтэй хослуулан өвөрмөц маягаар залуучуудыг дурлуулах, шинэ сэтгэгдэл төрүүлэх зорилготой ардын дууг дуулж эхэлсэн анхны уран бүтээлч юм. Тэрбээр Улаанбаатар хотод томоохон хэмжээний 10 гаруй тоглолт хийж, эх орноо хоёр удаа бүтэн тойрч, аялан тоглолт хийжээ. Хөдөө орон нутгаар 400 орчим тоглолт хийсэн гэхээр тун их хөдөлмөрлөсөн л байгаа юм шүү. Нэг аймагт очиж өдөрт 2-3 тоглох жишээтэй. Ингээд бодохоор өдөрт 60-70 дуу дуулсан байгаа юм. Мөн тэрбээр таван цомог гаргасан. Түүний цомгийн гурав нь ардын дуунаас бүрддэг. Нэг цомог нь дангаараа Г.Түмэндэмбэрэл гуайн дуунаас бүрддэг шүү дээ. Тэрбээр багаасаа Г.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг сонсож, дуулж өссөн нэгэн. Тэр “Би Г.Түмэмдэмбэрэл гуайн уран бүтээлээр урлагийн ертөнцөд амьдарч байгаа нэгэн” гэж хэлэх дуртай гэнэ лээ. Мөн түүний хөлс хөдөлмөр, хүч, оюун ухаан шавхаж бүтээсэн үнэт өв нь тоглолтын дээлүүд нь юм. Тэрбээр “Охин маань дуулах ч юм бил үү, дуулахгүй ч гэсэн ээжийн минь дээл гэж хадгалах байх” гэв.

ТҮҮНИЙ ХАНЬТАЙГАА УЧИРСАН ТҮҮХ
Дуучин Д.Бурмаа багаасаа бөх үзэх дуртай байжээ. Яагаад гэвэл бөхийн барилдааны ард эгшиглэдэг уртын дууг сонссож, бөхөд хорхойтой болжээ. Түүний нагац ах нөхөртэй нь найз гэнэ. Тэгээд л нутгийн сайхан даруухан бөхтэй танилцаж тоонот гэрт толгой холбосон гэдэг. Тэр ханийнхаа тухай ярихдаа “Миний хань сүүлийн хэдэн наадамд барилдаагүй. Ханийгаа эд барилдаж байх үед би сарын өмнөөс л турдаг байсан. Өмнөөс нь айж, сандарч гүйсээр байгаад турж байгаа хэрэг л дээ. Гэтэл манай хүн их тайван. Наадмын өглөө эртлэн босож уул, усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж залбирч, арц хүжээ уугиулдаг. Өөр яах вэ дээ, тэр хүнд мэх заах биш, өмнөөс нь ямар барилдах биш. Миний хань даруухан, гүндүүгүй сайхан эр бий. Миний хань бөхчүүд дундаа нэр хүнд сайтай, жудагтай, элдвийн хов живэнд өртдөггүй, буурь суурьтай нэгэн. Би хүүхдүүдээ төрүүлэх л үүрэгтэй. Харин нөхөр маань миний арыг дааж, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байна даа” хэмээн яриа дэлгэсэн юм. Түүний олон клипэнд нөхөр Б.Насандэлгэр нь тогложээ. Тухайлбал, “Монгол бөхийн гэргийн дуу”, “Хүрэн торгон дээл”, О.Уранзаяагийн “Хувирашгүй” зэрэг дуунд тоглосон юм байна.


ШУДАРГА Д.БУРМАА
Тэр үерхэл, нөхөрлөлдөө үнэнч ханилгаа сайтай, хүн чанартай нэгэн. Хүмүүс түүнийг гаднаас хараад аманцар, ааштай гэж хардаг гэнэ лээ. Харин доторх Д.Бурмаа үнэнч, шударга зантай. Байгаа зүйлийг яг үнэнээр нь өөрт нь хэлдэг гэсэн. Мөн хүнд “За” гэж хэлсэн бол түүнийгээ заавал биелүүлдэг худлаа хэлж, хүний итгэл алдах дургүй нэгэн. Аливаа зүйлийг зөв сайхнаар хардаг. Гэгээлэгээр бүхнийг боддог гэсэн. Түүний багаасаа мөрөөдөмтгий, гэгээлэг хүүхэд байсан гэдэг. Одоо ч тэр зан нь хэвээрээ гэнэ.

| Ардын дууч Д.БУРМАА: Манай сумын наадмыг миний аавгүйгээр төсөөлөхийн аргагүй байсан даа |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
2026-03-12 10:38:54
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
2026-03-12 09:40:26
Марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д оролцох тамирчид Энэтхэгийг зорилоо
2026-03-12 09:16:32
О.Есүгэн "The Fight Club-2" эвентэд тулалдахаар гэрээ байгууллаа
2026-03-12 08:55:13
ХҮНД ТУСМАА ГҮН БОДОЛД ХӨТӨЛДӨГ ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-03-12 08:47:29
2026-03-12 08:39:47
Олон улс ,тивийн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын шийдвэр гарлааа
2026-03-12 07:30:00
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-03-12 07:20:00
Хүндийг өргөлтийн Азийн аварга хойшлогдох бололтой
2026-03-12 07:10:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГЭЭР ГУРВАН УДАА ЦАГААДСАН Н.АЛТАНХУЯГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭН ХАРВАЛ...
2026-03-12 07:00:00
ГОМДОГСДЫН ФРАКЦЫГ УИХ-ЫН ДАРГА НАМДАА АМИЛУУЛАХЫН ЦААД УЧИР
2026-03-12 07:00:00
ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХАДАМ ДҮҮ ХАУС ХОТХОНООР ХАГАРТЛАА ХӨЛЖИЖ БАЙНА
2026-03-12 07:00:00
А.АРИУНБАТ: МИЛАН-КОРТИНА-2026 ӨВЛИЙН ОЛИМПЫН ХААЛГААР ЭХ ОРНЫХОО ТУГИЙГ НАМИРУУЛАН ОРОХДОО МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРСНӨӨРӨӨ ХАМГИЙН ИХ БАХАРХСАН
2026-03-12 07:00:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-03-12 07:00:00
АЗИЙН АВАРГА Г.АНУУЖИН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН АЖИЛД ШИЛЖЖЭЭ
2026-03-12 07:00:00
Т.Мөнхсайхан: Үе тэнгийн дээрэлхэлт нь зөвхөн нэг сурагчийн зан үйл бус, сургуулийн орчны соёл, харилцаа, хяналт, дэмжлэгийн тогтолцоотой шууд холбоотой
2026-03-11 20:50:39
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |