“Өртөө-1”, “Өртөө-2” үзэсгэлэн “Хаан” галерей болон “Улаанбаатар” чуулгад нээлтээ хийлээ. Удахгүй гурав дахь цуврал үзэсгэлэнгээ “Blackbox” театрт дэлгэхээр зэхээд буй агаад “өртөөлөн” олон нийтэд хүргэхэд бэлэн болжээ. Уг төсөлд 40 гаруй уран бүтээлч хамрагдаж зөвхөн мэргэжлийн уран бүтээлчид бус, уран бүтээл туурвих хүсэлтэй хүн бүрт нээлттэй байснаараа онцлог юм. Тус үзэсгэлэнгийн ерөнхий куратороор Ё.Далх-Очир ажилласан байна. Төсөлд оролцогчид хөдөө талд арван хоног туурвисан бүтээлийг уг үзэсгэлэнгээс үзэх боломжтой. “Өртөө-1” үзэсгэлэнгийн куратороор ажилласан Ц.Солонго, уран бүтээлч Ж.Ариунтуяа нартай ярилцлаа.
Куратор Ц.Солонго:
- “Өртөө-1” үзэсгэлэн “Хаан” галерей-д дэлгэгдээд байна. Энэ сарын 3-30-ны хооронд тус үзэсгэлэн үргэлжлэх юм. “Urtuu Camp” төсөл маань өдгөө 11 дэх жилдээ, 16 жилийн турш хэрэгжиж байгаа бөгөөд контемпорари чиглэлийн “Ланд Арт”-д хүчээ авсан уран бүтээлчид оролцов. Үйлдлийн урлаг, газар орон зайн урлаг, өрөг урлаг, саунд арт гэх мэтчилэн чиглэл бүрээр уран бүтээлээ туурвидаг хүмүүс уг төсөлд хамрагдсан юм. Өнгөрсөн наймдугаар сарын дундуур “Urtuu Camp” төслийн хүрээнд 40 гаруй уран бүтээлч газар, орон зайн урлаг буюу “Land art” бүтээх, орон зайтай харьцаж бүтээл туурвиснаас таван уран бүтээлчийн бүтээлийг үзэсгэлэндээ дэлгээд байгаа юм. Энэхүү таван уран бүтээлчийг нэг үзэсгэлэнд дэлгэсэн нь бүтээлийн үзэл санаа нь өөр рүүгээ хандсан, өөртэйгөө ярилцах, чагнах, дотоод хүн рүүгээ чиглэсэн хийгээд үзэгчдийн дотоод хүн рүү хандсанаараа онцлогтой.
Уран бүтээлч Ж. Ариунтуяа:
-Хөшигтийн хөндийд өнгөрсөн наймдугаар сард “Art camp” зохион байгуулагдсан юм. Уран бүтээлчдийг дэмжих зорилгоор “Art Camp”-ийг “Хөх нар” бүлгэмээс 11 дэх жилдээ зохиож байгаа ба энэ жил M.A.R.S(Mongolian Art Residence Studios) ийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоороо онцлог юм.
Энэхүү төсөл маань цаашдаа олон улсын хөтөлбөр болох зорилготой ба уран бүтээлчдэд хэзээд нээлттэй, орчин үеийн урлагийг дэмжих зорилготой юм. “Хөх нар” бүлгэмтэй хамтарч зураачид, уртын дуучид зэрэг олон төрөл, чиглэлийн уран бүтээлч нэгдэж орчин үеийн урлагийн “Цэнхэр шувуу” хэмээх хөдөлгөөн бий болгож байна. Түүнд хөгжим, яруу найраг гэх мэтчилэн олон чиглэлийг уран бүтээлчид хүмүүс оролцож байна.

| “Өртөө” үзэсгэлэн нээлтээ хийлээ |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |