Хятадын Шанхай хотын шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд 2026 оны зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүрсний шинжлэх ухаан, технологи инновацын хурал” албан ёсоор нээлтээ хийв. Уг хурлын гол зорилго нь нүүрсний салбарын технологийн шинэчлэл, ухаалаг олборлолт, цэвэр эрчим хүчний хэрэглээг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.
Хурлыг Хятадын Инновацын хөгжлийн стратегийн хүрээлэн (CIIDS)-ийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн Эрчим хүчний аж үйлдвэрийн хороо, БНХАУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэг болон Нүүрсний машин, тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд АНУ, ОХУ, Энэтхэг, Индонез, Австрали, Казахстан, Пакистан, Өмнөд Африк зэрэг нүүрс олборлогч, экспортлогч томоохон улсуудын төлөөлөгчид болон Монгол Улсыг төлөөлж "Монголын нүүрсний ассоциаци"-ийн Ерөнхийлөгч Б.Бямбадагва тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд оролцож хэлсэн үгэндээ “Нүүрс нь дэлхийн эдийн засаг, аж үйлдвэржилтийн чухал энергийн эх үүсвэр байгалийн баялаг бөгөөд Монгол Улс уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, ухаалаг олборлолтыг эрчимтэй дэмжиж, Хятад улстай нүүрс, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгдөг талаар онцлов.
Тэрчлэн 2025 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-ын нийт нүүрсний импортын 18.6 хувь буюу 90 сая тонн нүүрс нийлүүлж түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд 2026 онд энэхүү амжилтыг бататгаж, улам ахиулахын төлөө ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн нүүрсний салбарын тогтвортой хөгжил, цэвэр, үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа нэн чухал хэмээн үздэг хэмээн дурдаж, цаашид Монгол Улсын нүүрсний хайгуул, олборлолт, экспортын салбарт хөрөнгө оруулж, улам идэвхтэй хамтран ажиллахыг оролцогчдод уриалав.
| Дэлхийн нүүрс олборолтын технологи инновацын хурал боллоо |
|
Франц Улсаас “Тарбозавр батаар”-ын олдворыг буцаан авчирлаа
2026-06-11 13:39:39
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "MBRIDGE" төслийн удирдах хороонд нэгдлээ
2026-06-11 13:38:44
Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын форум Оттава хотод болов
2026-06-11 13:00:26
Дэлхийн нүүрс олборолтын технологи инновацын хурал боллоо
2026-06-11 12:25:07
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно
2026-06-11 10:58:25
Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-06-11 10:23:35
Б.Тэмүүлэн, Р.Омар нар Казахстаны тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2026-06-11 07:43:15
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-06-11 07:11:02
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-06-11 07:08:08
Б.МӨНХНАРАН: ХАДААНЫГ ХАЙРЛАЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМГӨӨЛЖ ТОГЛОСОН
2026-06-11 07:00:00
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭХ ЭРХ ХУМИГДАЖ БАЙНА
2026-06-11 07:00:00
ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ
2026-06-11 07:00:00
"ЭВДЭРХИЙ ХҮН"-ИЙ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭР АЯЛАХАД...
2026-06-11 07:00:00
“Хонгор анд” Г.Хонгор хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа хууль зөрчиж байжээ
2026-06-10 17:54:33
Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
2026-06-10 10:08:11
Киргизийн Кино урлагийн газартай санамж бичиг байгууллаа
2026-06-10 08:48:54
Элчин сайд Н.Оюундарь Кротошин хоттой ХАА-г хөгжүүлэх санал солилцов
2026-06-10 08:31:49
Залуу жүдочдод “YAWARA” брэндийн бэлтгэлийн хувцас бэлэглэв
2026-06-10 07:25:08
ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
2026-06-10 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно
2026-06-10 07:12:55
“Улаанбаатар Гранд слам-2026”-д дэлхийн аварга 11 тамирчин оролцоно
2026-06-10 07:10:04
“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-10 07:01:20
Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ
2026-06-10 07:00:00
БАРИМТ: ТУУЛЫН ХУРДЫН ЗАМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “CHINA HYWAY” ГРУППЫН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН О.ЭНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ 10 ГАРУЙ АЖИЛТАН МАЛАЙЗАД АМАРЧЭЭ
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-06-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |