“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдрийн барилдаанууд өндөрлөж, таван жингийн медальтнууд тодорлоо. Эхний өдөр Монголын бөхчүүд нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт таван медаль хүртэв. Японы бөхчүүд таван жингийн гуравт нь түрүүлсэн бол Узбекистан болон Оросын бөхчүүд тус бүр нэг алт авлаа. Эхний өдрийн байдлаар Японы гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлж явна. ОХУ нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальиар багийн дүнгээр хоёрдугаарт, Узбекистан нэг алтан медальтайгаар гуравдугаарт, Монгол Улс нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар IV байрт, Хорват нэг мөнгөн медальтайгаар багийн дүнгээр V байрт явна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын барилдаанууд 12:30 цагаас эхэлнэ.
Эхний өдрийн медальтнууд:
Эрэгтэйчүүдийн 60 кг:
.jpg)
1.Хирото Ширакане (Япон)
2.Хаяато Кондо (Япон)
3.Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Изнаур Сааев (IJF)
Эрэгтэйчүүдийн 66 кг:

1.Абдурахим Нутфуллоев (Узбекистан)
2.Денис Виеру (Молдав)
3.Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)
3. Жи Хюк Ян (БНСУ)
Эмэгтэйчүүдийн 48 кг:
.jpg)
1.Мицүки Кондо (Япон)
2.Марина Воробева (IJF)
3.Алтаншагайн Мишээл (Монгол)
3.Сабина Гилязова (IJF)
Эмэгтэйчүүдийн 52 кг:
.jpg)
1.Кокоро Фүжиширо (Япон)
2.Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)
3.Глафира Борисова (IJF)
3.Юү Хон Яао (БНХАУ)
Эмэгтэйчүүдийн 57 кг:
.jpg)
1.Ксения Галицкая (IJF)
2.Ана Виктория Пулиц (Хорват)
3.Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)
3.Мэгүми Фүчида (Япон).
| “Их дуулга”-ын эхний өдөр манай бөхчүүд 1 мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |