Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 70 кг-ын жингийн аварга, зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Цэрмаагийн Чинзориг 1996 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр улсын аваргын эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд алтан медальтай. Мөн “U23” хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, цэргийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв.
Түүний ахыг Ц.Чингис гэдэг. Тийм болохоор найз нар нь Ц.Чинзоригийг Чинзоо гэхээсээ илүүтэйгээр “Чингис хааны хүү Өгэдэй” хэмээн өхөөрдөн дууддаг. Мэдэхгүй хүмүүс түүний нэрийг Өгэдэй гэж эндүүрэх нь бий. ОУХМ Ц.Чинзориг 2021 онд Монгол Улсын аваргад 61 кг-ын жинд түрүүлж, УАШТ-ий “Үнэ цэнтэй тамирчин” гэдэг шагналыг хүртэж байсан билээ. УАШТ-д түрүүлсний дараагаар АНУ-ын коллежийн “NJCAA” холбоонд нэг жилийн гэрээтэй барилдсан. Тэгээд АНУ-ын коллежийн аварга болоод тэр холбооны “Хамгийн үнэ цэнтэй тамирчин”-ын шагналаар давхар шагнуулж байлаа. Харин тэрбээр АНУ-д холимог тулаан тулалдаж чөлөөт бөхөөсөө хөндийрөх болсон билээ.
| ЭНЭ ӨДӨР УЛСЫН АВАРГА ЦЭРМААГИЙН ЧИНЗОРИГ МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |