• Өнөөдөр 2025-07-26

“УЛААНБААТАР-2025” ГРАНД СЛАМЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА

2025-07-25,   514

Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF-ийн цуврал “Улаанбаатар-2025”  жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод AIC Steppe Arena-д болох гэж байна. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээн жүдо бөхийн 2025 оны  ДАШТ-ий дараа болж байгаа нь онцлогтой юм. Мөн “Лос-Анжелес-2028” олимпын чансааны оноо олгох эхний тэмцээн, олимпын шинэ цикл эхэлж байгаа гэдэг утгаар шинэ, залуу тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөх бололтой. Тус “Их дуулга” тэмцээнд 28 орны эрэгтэй 142, эмэгтэй 94 тамирчин, нийт 236 тамирчин өрсөлдөнө. Харин Монгол Улс тэмцээн зохион байгуулагч орны хувьд нэг жинд дөрвөн тамирчин барилдуулах давуу эрхтэй байгаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ-ЫН ЖИН:

     Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 20 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Энэ жингийн “А”-гийн нэгдүгээр тойрогт Нямсүрэнгийн Мэндсайхан, АНЭУ-ын Konstantin SIMEONIDIS-тэй таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Азербайжаны Balabay AGHAYEV-тай барилдана.

      Энхтайваны Сумъяабазар “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын WANG Yuantao-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Азербайжаны Turan BAYRAMOV-той барилдана.

      Бямбасүрэнгийн Сүхбат “С” хэсгийн нэгдүгээр тойрог Өмнөд Солонгосын CHOI Jeongung-тай таарлаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Казахстаны Talgat ORYNBASSAR-тай барилдана.

       Энхтайваны Ариунболд “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Японы Hiroto SHIRAKANE, Бахрейны Ruslan POLTORATSKII нарын хэн ялсантай барилдана.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ-ЫН ЖИН:

      Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 25 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Өлзийбаярын Бямбасүрэн, Өмнөд Солонгосын YANG Jihyuk-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстан, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

       Өнөрбатын Жанцандорж “В” хэсгийн нэгдүгээр тойрог Азербайжаны Elshan ASADOV-той таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм хоёрдугаар тойрогт Украины  Bogdan IADOV-тай барилдах юм.

      Баттогтохын Эрхэмбаяр “С” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Тажикстан, Казахстны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

      Энэ хэсгийн доод хэсэгт АНУ-ын 19 настай залуу тамирчин Эрдэнэцогтын Билэгт байгаа. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын ZHANG Haiyang-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Узбекистаны NUTFULLOEV Abdurakhim-тай барилдана.

        Ёндонпэрэнлэйн Басхүү “D” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Молдав, Киргизстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдахаар боллоо.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИН:

      Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 22 тамирчин барилдах мэдүүлгийг өгсөн байна. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Жүгдэргаравын Энхтөр, Тажикстаны Ahmadzod MASUDI-тай таарсан. Хэрв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын Karen GALSTIAN-тай барилдах болно.

      Лхамаагийн Энхдөл “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Karim ABDULAEV-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон, Өмнөд Солонгос, АНЭУ-ын бөхчүүдийн хэн ялсантай барилдах боломжтой.

      Лавжаргалын Анхзаяа, Одгэрэлийн Уранбаяр нар нэг хэсэгт сугалаа татсан байгаа. Л.Анхзаяа “С”  хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгос, Казахстаны бөхчүүдийн хэн ялсантай барилдана.

     Энэ хэсгийн доод хэсэгт О.Уранбаяр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. хоёрдугаар тойрогт LI Jinhang-тай барилдана. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D”хэсгийн аваргын төлөө барилдах боломжтой болно.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИН:

     Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 26 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна.  Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Ганзоригийн Түвдэнренчин, Хятадын WANG Jiangnan-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгос Бахрейны тамирчдын хэн ялсантай барилдана.

        Оюунчимэгийн Шинэбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Luca OTMANE-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг  ялах юм бол хоёрдугаар тойрогт Украины Mykhailo SVIDRAK-тай барилдана.

        Гансүхийн Батсугар “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Meiirzhan  ZHUMABEK-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ, Хятадыг тамирчдын хэн ялсантай барилдах юм.

        Нэргүйн Мөнхбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Киргизстаны Ratbek ZHUMANAZAROV-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт АНЭУ-ын Gadzhimurad OMAROV-тай барилдах боломж гарна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 90 КГ-ЫН ЖИН:

      Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд 20 тамирчин барилдан мэдүүлэг өгсөн байна. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Цэрэндуламын Дагвадорж, Өмнөд Солонгосын LEE Namhoon-той таарсан. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Узбекистаны Umar BOZOROV-тай барилдана.

        Ганзоригийн Очирбал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Гүржийн Nikoloz DAVLADZE-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялах юм бол хоёрдугаар тойрогт Казахстаны Yermakhan ANUARBEKOV-тай барилдах боломж гарах юм.

        Гэрэлтуяагийн Болор-Очир “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Aleksei BULGAKOV-той таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол хоёрдугаар тойрогт Хятадын SONG Jiaze-тай барилдана.

       Цэрэнбатын Ган-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SONG Minki-тай таарсан байгаа.  Түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Тажикстаны Umedjon RAJABOV-тай барилдах боломж гарах юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -100 КГ-ЫН ЖИН:

     Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд 17 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна.  Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Доржнайдангийн Баярбаясгалан Өмнөд Солонгосын CHOI Dohun-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт Швейдийн Karl BAATHE-тай барилдах юм.

     Алтаншагайн Энхбаяр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт  Бахрейны Said SADRUDINOV-той таараад байна. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг ОХУ, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хийх боломж гарах юм.

     Алтанзаяагийн Мөнх-Эрдэнэ “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Испанийн Nikoloz SHERAZADISHVILI-тай барилдана.

    Баярцэнгэлийн Хүдэрчулуун “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Хятадын YANG Yang-тай таарсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол гуравдугаар тойрогт “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Унгар, Өмнөд Солонгосын тамирчдын хэн ялсантай хийх боломж гарах юм.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ-ЫН ЖИН:

        Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 12 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Өсөхбаярын Пэрэнлэйжамц, Японы Daigo KAGAWA-тай таарсан байгаа. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын Denis BATCHAEV-тай барилдана.

         Батхуягийн Гончигсүрэн, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар  нэг хэсэгт сугалаа татаж орсон байна. Б.Гончигсүрэн “В” хэсгийг толгойлон нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг О.Цэцэнцэнгэл,  Хятадын WEI Houding нарын хэн ялсантай хийнэ.

        Гантулгын Хангарьд “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Тажикстаны Mansur  RAHMON-той таараад байна. Түүнийг хэрэв ялж чадах юм бол “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Узбекистаны Utkirbek  TUROBOYEV-той барилдах боломж гарах юм.

 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ-ЫН ЖИН:

   Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 12 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байгаа. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Алтаншагайн Мишээл, Узбекистаны Ulbusin KHAKIMOVA-тай таараад байна. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хоёрдугаар тойрогт ОХУ-ын Sabina GILIAZOVA-тай барилдах боломж гарна.

    Жамсрангийн Анударь “В” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Франц, ОХУ-ын тамирчдын хэн ялсантай хийхээр боллоо.  

     Ганбаатарын Наранцэцэг “С” тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Франц,  Хятадын тамирчдын хэн ялсантай хийхээр болсон.

     Наранбаярын Ундрахбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Германы Sarah ISCHT-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадвал, хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Mitsuki

 KONDO-той хийх боломж гарах юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ-ЫН ЖИН:

     Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд16 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байгаа. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Цэрэнтогтохын Гал-Од, Японы Kokoro FUJISHIRO-той таарсан. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг ОХУ, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай хийнэ.

     Баянмөнхийн Уранзаяа “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Blandine PONT-той таарсан байгаа. Түүнийг хэрэв ялж чадах юм бол “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг ОХУ, Узбекистаны бөхчүүдийн хэн ялсантай хийх боломж гарах юм.

    Оюунгэрэлийн Оюунчимэг “С” хэсгийн нэгдүгээр тойрогт амаргүй өрсөлдөгч Францын Astride GNETO-той таараад байна. Хэрэв түүнийг буулган авч чадвал, “С” хэсгийнхээ аваргын төлөөх барилдааныг Өмнөд Солонгос, Хятадын бөхчүүдийн хэн ялсан хийх боломж нээгдэнэ.

     Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг Хятадын  WANG Jiarui-тай хийхээр болсон. Түүнийг ялж чадвал, хэсгийн аваргын төлөөх барилдааныг Узбекистан, Казахстаны тамирчдын хэн ялсантай хийх боломж гарна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ-ЫН ЖИН:

      Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Тус жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Энхбаатарын Номинтуяа, Өмнөд Солонгосын JO Yunui-тай барилдана. Түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Megumi FUCHIDA-тай хийх боломж гарах юм.

       Ганы Ундрал “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Kseniia GALITSKAIA-тай таараад байна. Түүнийг хэрэв ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятад, Тажикстаны тамирчдын хэн ялсан хийх боломж нээгдэнэ.

      Лхагвасүрэнгийн Сосорбарам “С” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Olga MUKHINA-тай таараад байна. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Финландын Pihla SALONEN-той хийх боломж гарна.

      Машбатын Цэндбазар “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Хорватын Ana Viktorija PULJIZ-тай таараад байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Узбекистан, Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хийх боломж гарах юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН ЖИН:

      Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 13 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жингийн “А” хэсгийг Болдын Ганхайч тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Бельги,Хятадын бөхчүүдийн хэн ялсантай хэсгийн аваргын төлөөх барилдааныг хийхээр болсон байгаа.

       Цогт-Очирын Сүнжидмаа “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг Хорватын Nina SIMIC-тэй хийхээр болсон байгаа. Түүнийг хэрэв ялж чадах юм бол, Герман, Өмнөд Солонгосын бөхчүүдийн хэн ялсантай хэсгийн аваргын төлөөх барилдааныг хийх боломжтой болох юм.

        Хүрэлчулууны Маралмаа “С” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг Хятадын LIU Han-тай хийхээр болсон. Хэрэв түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг  Японы Kirari  YAMAGUCHI-тай хийх боломж нээгдэнэ.

        Хөхөөсүрэнгийн Ариунтунгалаг “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Францын Gaetane  DEBERDT-тай таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадвал, Японы Minami  AONO-той хэсгийн аваргын төлөөх барилдааныг хийх боломж гарах юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 70 КГ-ЫН ЖИН:

      Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна. Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Уран-Өлзийгийн Анужин, Хятадын LIU Lu-тай барилдана. Түүнийг ялж чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг Швейдын Ida ERIKSSON-той хийх боломжтой болно.

        Батсуурийн Ням-Эрдэнэ “В” хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр нэгдүгээр тойрогт ОХУ-ын Tamara LISHCHENKO-той таараад байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол Герман, Өмнөд Солонгосын тамирчдын хэн ялсантай “В” хэсгийн аваргын төлөө барилдах боломж нээгдэх юм.

       Саранцэцэгийн Лхагвадулам “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Aleksandra KOWALEWSKA-тай барилдах сугалаа татсан байгаа. Түүнийг буулган авч чадах юм бол хэсгийн аваргын төлөөх барилдааныг  Хятадын  FENG Yingying-тай хийх боломжтой болно.

       Дарханбатбаярын Есүй “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг  Өмнөд Солонгосын YANG Jiyoung-тай хийхээр сугалаа татсан байгаа. Хэрэв түүнийг ялж чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Япон, Португалийн тамирчдын хэн ялсан хийх боломж нээгдэнэ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -78 КГ-ЫН ЖИН:

        Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд 14 тамирчин барилдах мэдүүлэг өгсөн байна.  Энэ жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Айлтгүйбаатарын Дуламсүрэн ОХУ-ын Aleksandra BABINTSEVA-тай таарсан. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол “А” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Португалийн  Patricia SAMPAIO-тай хийх үүд хаалга нээгдэх боломж гарна.

      Эрдэнэбатын Буян-Өлзий “В” хэсгийн нэгдүгээр тойрогт ОХУ-ын Nadezhda TATARCHENKO-той таараад байна. Түүнийг хэрэв ялж чадах юм бол Хятад, Францын тамирчдын хэн ялсантай “В” хэсгийн аваргын төлөө барилдах боломжтой болно.

       Лхагвадоржийн Болор-Эрдэнэ “С” хэсгийн нэгдүгээр тойрогт  Хятадын WU Hongtao-той таарлаа. Түүнийг буулган авч чадвал,  “С” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Mami UMEKI-тэй хийх боломжтой болох юм.

        Жадамбагийн Урангоо “D” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг  Францын Liz NGELEBEYA-тай хийхээр болсон байгаа. Түүнийг хэрэв ялж чадах юм бол Герман, Өмнөд Солонгосын тамирчдын хэн ялсантай “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг хийх боломжтой болно.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ-ЫН ЖИН:

       Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 11 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Тус жингийн “В” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдаанд Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул нар сугалаагаар хоорондоо таарсан байгаа. Тэдний хэн ялсан нь хэсгээсээ нэгээр гарна. Ялагдсан нь дагах тойргийн барилдааныг хийх боломжтой байгаа юм.

      Энхмэндийн Жаргалмаа “С” хэсгийн нэгдүгээр тойргийн барилдааныг ОХУ-ын тамирчин Anastasiia KHOLODILINA-тай хийхээр сугалаа татсан. Хэрэв түүнийг ялж чадах юм бол Хорватын Helena VUKOVIC-той “С” хэсгийн аваргын төлөө барилдах боломжийг өөртөө нээнэ.

    Энхбаярын Энхзул “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын LIANG Ye-тэй таарсан байгаа. Хэрэв түүнийг буулган авч чадах юм бол “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын өөр нэг тамирчин Jinesinuer AYIMAN-тай хийх боломжтой болох юм. 

 

 


 

 


“УЛААНБААТАР-2025” ГРАНД СЛАМЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188