Дэлхийн оюутны “Универсиад-2025” наадамд Монголын волейболын оюутны эмэгтэй шигшээ баг Франц Улсын багийг 3:2-оор хожлоо. Манай оюутны шигшээ багийн эмэгтэй тамирчид Францын багтай хийсэн тоглолт хоёр цаг орчим хугацаанд ширүүн өрсөлдөөнтэй өрнөж таван үеийн тоглолтод Монголын баг 3:2-ын харьцаагаар хожиж, сайхан амжилт гаргасан байна. Манай баг нэгдүгээр үед 25:19-өөр, хоёрдугаар үед 20: 25, гуравдугаар үед 20: 25-аар, дөрөвдүгээр үед 25: 23-аар, тавдугаар үед 15:12-аар хожжээ.
.jpg)
Тус тоглолтод Монголын тамирчин Х.Нэргүй 21 оноо авч багаа тэргүүлсэн байна. Харин манай баг Европын өндөр багийн эсрэг багаараа хаалтыг сайн тавьж П.Энххүслэн, Б.Хулан, П.Нэргүй нар тус бүр хаалтаар гурван оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг манлайлсан. Түүнчлэн Э.Сүглэгмаа 15, Э.Хүслэн 10 оноо авч довтолгооны гурав жигд тоглолтыг үзүүлсэн нь Монголын багийг хожилд хөтөлжээ.
Ийнхүү Монголын баг сүүлчийн тоглолтоо хийснээр “Универсиад-2025” наадмын эмэгтэй волейболын тэмцээнд оролцсон дэлхийн шилдэг 16 багаас XI байрт шалгарлаа. Монголын баг энэ тэмцээнд зургаан тоглолтыг хийн гурав хожиж, гурав хожигдон 50 хувийн амжилтыг үзүүлжээ. Аргентин, Энэтхэг, Францын багуудыг хожсон. Харин БНХАУ, Герман, АНУ-ын багт хожигдсон байна.
| “УНИВЕРСИАД-2025” –д эмэгтэй шигшээ баг Францын багийг 3:2-оор хожлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |