Холимог тулааны 2025 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид оролцож байна. Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Айн хотод долдугаар сарын 21-27-ны өдрүүдэд ДАШТ зохион байгуулагдаж өндөрлөх юм. Тус ДАШТ- д 65 орны 1000 орчим өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. Жилээс жилд хамрах цар хүрээгээ тэлж буй холимог тулааны өсвөрийн дэлхийн аварга энэ жил 10-11, 12-13, 14-15, 16-17 нас гэсэн дөрвөн насны ангиллаар явагдаж байгаа юм.
Монгол Улсаас тус тэмцээнд нийт арван тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Тэмцээний 12-13 насны ангиллын 40 кг-ын жинд Ө.Долгион “Кинг Панда” клуб, 48 кг-д Ө.Очир-Эрдэнэ “Кинг Панда”, 62 кг-д Л.Ананд “Кинг Панда” клубээс өрсөлдөнө.
.jpg)
14-15 насны ангиллын 40 кг-д Г.Түвшинбилэг “Кинг Панда”, 48 кг-д Б.Тэлмүүн “New Gen team” , 52 кг-д Ө.Дөлгөөн “Кинг Панда”, 67 кг-д Б.Батхаан Баянгол дүүргийн “ХЗСО”-гоос тулалдана. Харин ахлах нас буюу 16-17 насны ангиллын 61.2 кг-д А.Анир Баянгол дүүргийн “ХЗСО”, - 70.3 кг-д М.Өнөмөнх “Шандас ММА”, 88.4 кг-д Н.Алтантулга Баянгол дүүргийн “ХЗСО”-гоос эх орноо төлөөлөн октагонд гарна.
Баг тамирчдын ахлагч, дасгалжуулагчаар Монголын холимог тулааны холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн, “Кинг Панда” клубийн дасгалжуулагч Ч.Бат-Амгалан ажиллаж байна. Тэмцээн Аль-Айн хотын “ADNEC Centre” ордонд энэ сарын 21-ний өдөр ДАШТ бага насны ангиллаар эхэлсэн .
| Өсвөр үеийн холимог тулааны дэлхийн аварга эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |