Бурхантын хөндийгөөс монголын олон шилдэг сагсан бөмбөгч төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь Монголын хамгийн “Шилдэг холбон тоглогч” болох ОУХМ Ганбаатарын Ихбаяр билээ. Тэрбээр 1983 оны есдүгээр сарын 17-ны өдөр Дархан хотод төрсөн, хуучин хорооллын 11-р байрны хүүхэд. Г.Ихбаяр Хуучин хорооллын байрнуудын сагсны талбайгаар тойрч, сагс тоглож явдаг хүүхэд байсан. Түүний аав “Буурал” хэмээх Ганбаа ахыг Дарханыхан тэр тусмаа, хөл бөмбөг сонирхогчид андахгүй. Ганбаатар ах залуудаа шаггүй тамирчин явсан нэгэн. Ганбаа ахын спортод дур сонирхолтой, спортоор тууштай хичээллэж явсан нь Г.Ихбаярт нөлөөлсөн байх. Харин Г.Ихбаярын хоёр эгч Г.Ганцэцэг, Г. Шинэцэг нар спортын ямар нэгэн төрлийг сонгон хичээллээгүй юм.
Г.Ихбаяр хөл бөмбөг тоглодог, аавынхаа үнэнч шүтэн бишрэгч байсан гэдэг. Ааваасаа үлгэр дуурайлал аван спортод дурлан хөл бөмбөгийн спортоор гараагаа эхлүүлсэн байдаг. Гэхдээ хөл бөмбөгийн секцнээс нэг их удалгүй гарч хөнгөн атлетикийн гүйлтийн төрлийг сонгож, их спортод хөл тавьсан юм билээ. Тэрбээр ойр, дунд, холын зай гээд бүх зайд уралддаг байж. Нэг удаа сургуулийнхаа гүйлтийн тэмцээнд орж байтал сургуульд нь шинээр ирсэн сагсны багш дуудаад секцэндээ шалгалтгүй авъя гэжээ. Ингээд л тавдугаар ангиасаа эхлэн сагсны Энхбаясгалант багшаар анх хоёр алхамт, залалт, шидэлт заалгасан юм билээ. “Од” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Хүрэлбаатар, Энхжаргал багш нар ч багагүй нөлөө үзүүлсэн байдаг. Г.Ихбаяр сургуулийн аварга, хотын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай тоглох болсон нь Дархан-Уул аймгийн БТСХ-ны сагсан бөмбөгийн ахлах дасгалжуулагч, МУГД Д.Гүржавын нүдэнд өртжээ. Энэ үеэс эхлэн МУГД Д.Гүржав багшийн удирдлага дор Дархан-Уул аймгийн өсвөр үе, залуучуудын шигшээ багт тоглох болсон юм билээ.
.jpg)
Дархан-Уул аймгийн “Од” цогцолборын есдүгээр анги төгссөн жилээ сагсчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд Дархан хотын “Од” цогцолбор сургуулийг 2001онд төгсөөд сагсан бөмбөгийн тамирчин болсон нь түүний амьдралд олон, олон амжилт, ялалтын эхлэл болон үргэлжилжээ.
2001 онд өсвөрийн УАШТ-ий мөнгө медаль.
2002 онд лигийн өсөх ирээдүйтэй тамирчин.
2003 онд залуучуудын УАШТ-ий хүрэл медаль.
2003, 2005, 2010 онд лигийн хүрэл медаль.
2004 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медаль.
2004 онд оюутны "Универсиад" наадмын аварга.
2005, 2006 оны оюутны лигийн аварга.
2005 онд Үндэсний шигшээ баг.
2005 онд “Лигийн тэргүүн тоглогч”.
2005, 2006 онд Оюутны лигийн аварга.
2006, 2009, 2015 онд лигийн мөнгө.
2013 онд лигийн аварга.
2002 онд лигийн “Өсөх ирээдүйтэй тамирчин”
2006 онд лигийн 2-р тойргийн “Шилдэг тоглогч”
2008 онд бүх ододын тоглолтын “Шилдэг тоглогч”.
2010, 2013 онд “Лигийн тэргүүн холбон тоглогч”-оор тус тус шалгарч байв.

2010 онд Гуанжоугийн Азийн наадамд Монгол Улсын баг, Узбекистаныг багийг ялахад ОУХМ Г.Ихбаяр хожлын оноог багтаа авчирсан байлаа. 2010 оны Гуанжугийн Азийн наадамд Узбекистаны багийг 65:67-оор хожиход ОУХМ Г.Ихбаяр чухал шидэлтийг хийсэн. Монгол, Узбекийн баг 65:65-аар оноо тэнцсэн үед, тоглолтын цаг дуусахад зургаан секунд дутуу байхад Г.Ихбаяр оролт хийж эсрэг багаас алдаа салгаж, торгуулийн шидэлт хийх боломжийг гаргасан юм. Тэрбээр торгуулийн хоёр шидэлтийг алдалгүй амжилттай гүйцэтгэж, багаа хожилд хөтөлж байсан билээ. 2008 оноос эхлэн Г.Ихбаярын нуруу өвдөж эхэлсэн гэдэг. Гэвч тэрбээр тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил гарган сагсан бөмбөгөө орхилгүй тоглосоор байжээ.

2015 онд сагсан бөмбөгийн спортоосоо нулимс дуслуулан зодог тайлж, алс холын Австрали орныг зорьсон юм. Австрали Улсад очоод барилга дээр ажиллахын хажуугаар, “Big Dream” клубийг байгуулан долоо хоног бүр бэлтгэл хийж, хотын лигийн тэмцээнүүдэд байнга оролцож байгаа гэсэн. Г.Ихбаяр жилийн өмнө Монголд ирсэн. Астрали руу буцахын өмнөхөн 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр үндэсний дээд лигийн 30 жилийн ойд зориулсан Бүх оддын тоглолтоор дахин нэг удаа “9” номертойгоо талбайд гарч үзэгч, дэмжигч түмнээ дахин нэг удаа баярлуулсан. Түүний хүү сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр дажгүй сайн тоглож эхэлсэн байгаа. Насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-д "Мазаалай" багаас тоглож байсан билээ.
| МОНГОЛЫН ЕС ДУГААРТАЙ “ШИЛДЭГ ХОЛБОН ТОГЛОГЧ” |
|
Хөвсгөл аймгийн тарваган тахлын байгалийн голомтод хамтарсан тандалт, судалгаа хийгдлээ
2026-08-31 13:30:01
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-нээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |