Баян-Өлгий аймгийн БТСГ-ын дарга Х.Хайнар “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний тэргүүн Х.Нурлат, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан, ОУХМ Б.Серик, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Таван Богдын бүргэдүүд” дэвжээний бөх, 2025 оны улсын их баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлж улсын шонхор цол хүртсэн Р.Омар нарыг хүлээж авлаа.
Х.Нурлат нь “Таван Богдын бүргэдүүд” дэвжээг 15 жилийн өмнө анх санаачлан байгуулж байсан ба энэ хугацаанд тус дэвжээний бөхчүүд нь улс, аймаг, сумын наадамд амжилттай барилдаж улс, аймаг, сумын цолтон олоноор төрүүлэн гаргасан байна.
Түүнчлэн тус дэвжээний тамирчид дэлхий, тив, олон улс, улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож бахдам амжилт гаргасан байдаг. Мөн тус дэвжээний бөх, тамирчин Б.Серик нь сонирхогчдийн сумо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, самбо бөхийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс тус тус хүрэл медаль хүртэж байсан.
Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Монгол Улсын заан цолтой, самбо бөх, жудо бөхийн өсвөр үе, залуучууд насанд хүрэгчдийн УАШТ-д удаа дараа алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан Өлгий нутаг төдийгүй Монгол Улсын бахархал болсон тамирчин юм.
Энэхүү БТС-ын салбарт оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Х.Нурлат, А.Серик нарт салбарын 100 жилийн ойн медалиар шагнагдсаныг гардуулжээ. Мөн Р.Омарт энэ жилийн улсын наадамд амжилттай барилдаж түрүү бөхөөр шалгарч улсын шонхор цолтон болсон явдалд баяр хүргэж, дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж, гарын бэлэг гардуулав.
| Б.Серик , Р.Омар нарыг “Таван Богдын бүргэдүүд” дэвжээ хүлээн авлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |