Монголын хөл бөмбөгийн холбоо, Өмнөд Солонгосын “Инчон Юнайтед” багтай хамтран ажиллахаар боллоо. Сургуулийн насны хүүхдүүдийн сургалт, хоёр улсын баг тамирчдын нөхөрсөг тоглолт зохион байгуулах болон эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд өвлийн улиралд хөл бөмбөгийн лигийн тамирчдаа “Инчон Юнайтед” багтай хамт бэлтгэл сургуулилалт хийлгэх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар ярилцжээ.
Мөн олон улсын “Бару” эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийсэн байна. БНСУ-ын “Бару” эмнэлэг нь “Инчон Юнайтед” мэргэжлийн хөл бөмбөгийн багийн албан ёсны эмнэлгийн хувьд гүйцэтгэх захирал Жу Гон Ду болон багийн ахлагч Бэ Ин Сон нартай Монголын хөл бөмбөгийг хөгжүүлэх, хөл бөмбөгийн тамирчдын бэртлийг эмчилж, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Монголын хөл бөмбөгийн холбоо БНСУ-ын “Инчон Юнайтед” багийн удирдлагуудын уулзалтын ирээдүйн зорилго нь Монголын хөл бөмбөгийн спортыг дэлхийд гарах гарцын эхний алхам болно гэж Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Инчон Юнайтед” багийн ахлагч Бэ Ин Сон нар онцлон тэмдэглэсэн байна.
Уулзалтад Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Азийн хөл бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар, БНСУ-ын “Бару” эмнэлгийн захирал Жу Гон Ду, “Инчон Юнайтед “ багийн ахлагч Бэ Ин Сон болон албаны бусад хүмүүс байлцжээ.
.jpg)
| Хөл бөмбөгийн холбоо Солонгосын “Инчон Юнайтед” багтай хамтран ажиллана |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |