Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, ардын хувьсгалын 104 жил, ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар”
спорт хороо, “Нэг Монгол” ХХК, “Хос Хаш-Оюу” ХХК, “ Гал Хонгор” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх улсын начин Энхтүвшингийн Батмагнай ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн билээ.
Улсын арслан, Э.Батмагнай 2001 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн харъяат Л.Энхтүвшин, С.Болормаа нарын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрбээр айлын отгон хүүхэд, нэг ах, нэг эгчтэй. Өдгөө 24 настай. Луу жилтэй. Э.Батмагнай 2012 онд С.Мөнхдуулдах багшийн шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэрбээр 2017 болон 2018 онуудад үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д түрүүлж байв. 2017 онд 16 насны ангилалд 29 барилдаж 27 даваагаар, 2018 онд 17 насны ангилалд түрүүлэхдээ 29 барилдаж 28 даваагаар улсын хошой аварга болж байлаа. Э.Батмагнай одоо “Алдар” спорт хорооны МУГД Ц.Хосбаяр, МУГТ Г.Мандахнаран, МУГТ Б.Одончимэг багш нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж байгаа . Чөлөөт бөхийн 125 кг-ын жинд барилддаг. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. УАШТ-д 125 кг-ын жинд нэг удаа түрүүлж байсан. 2019 онд аймгийн начин, 2020 онд аймгийн заан, 2022 онд улсын начин цол хүртсэн.
Улсын арслан Э.Батмагнайгийн дархан мэх нь гар ачаа юм. Гар ачих мэхийг үнэхээр гайхалтай уран гоён хийдэг хэмээн бөх сонирхогчид түүнийг шагшин магтдаг. 2025 оны улсын баяр наадамд гар ачих мэхээрээ олон чухал давааг авч түрүүлсэн билээ. Улсын арслан Э.Батмагнай улсын баяр нааадамд түрүүлэхдээ маш богино хугацаанд барилдаанаа дуусгажээ. Тэрбээр есөн даваанд нийт 23 минутыг зарцуулсан байна. Нэг даваанд дунджаар 2 минут 35 секунд зарцуулжээ. Энэ жилийн баяр наадамд улсын начин цолноос шууд дөрвөн цол ахиж улсын арслан боллоо. Түүний гурвын даваанаас хойш учраа таарсан бөхчүүд болон барилдсан хугацааг сонирхож үзлээ.
Тэрбээр гурвын даваа: Баянхонгор аймгийн харьяат улсын начин Д.Цэрэнтогтохтой 4:34 минут, дөрвийн даваанд Увс аймгийн харьяат улсын харцага Ц.Мөнхбаярыг 4:00 минут хугацаанд давжээ. Харин хамгийн хурдан барилдааныг тавын даваанд хийжээ. Төв аймгийн харьяат улсын заан Д.Хүдэрбулгатай 1:4 минутын хугацааг зарцуулсан байна. Зургаагийн даваанд Архангай аймгийн харьяат улсын харцага Б.Зоригтбаатартай хамгийн удаан буюу 8:34 минут барилдаж давжээ.
Долоогийн даваанд Ховд аймгийн харьяат улсын заан Б.Бат-Өлзийтэй 1:43 минут, наймын даваанд Увс аймгийн харьяат улсын аварга П.Бүрэнтөгстэй 2:45 минут, есийн даваа: Сүхбаатар аймгийн харьяат улсын гарьд Н.Өсөхбаяртай 2:26 минут барилдсан байна. Хөлс гаргахгүй шахам хурдан хугацаанд өрсөлдөгч бөхчүүдээ төвөггүйхэн ялсан нь зарим нэг хүний атаархал, хардалтыг төрүүлжээ. Харин наадамчин олон түмэн олимпын наадамд “Од нь гийсэн тамирчин”-г хэн ч зогсоож чаддаггүйтэй адил зүйл боллоо гэж харжээ.
Үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн бөхчүүд болох улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Г.Ганхуяг, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан, шинэ улсын гарьд цол авсан Н.Өсөхбаяр нар Э.Батмагнайгийн энэ жилийн наадамд түрүүлэх замыг нь засаж өгөхөд хувь нэмэр оруулсан гэх. Үүнд нь МҮБХ, МЧБХ, “Нэгдэл” клубийнхэн нэгдэн нийлж, дэм болж, хүчин зүтгэж, тавын даваа хүртэл Э.Батмагнайгийн “Гарыг амраасан”, ядрааж цуцаахгүй барилдааны амыг тааруулсан гэх яриа гараад байна. Шинэхэн улсын арслан Э.Батмагнай зургаагийн даваанаас эхлэн өөрийн хүчээр барилдаж эхэлсэн гэх юм.
1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Пагмын Аюуш гэх хүчтэн улсын наадамд есөн даван түрүүлж, улсын арслан цол хүртэж байжээ. Тэгвэл тэрхүү үйл явдлаас даруй 76 жилийн дараа Баянхонгор аймгийн Жинст сумаас дахин арслан цолтон мэндэллээ. Энхтүвшингийн Батмагнай төрийн наадамд ес даван түрүүлэв. Э.Батмагнайг түрүүлнэ гэж наадмын өмнө цөөнгүй хүн ярьж байсан гээд яриад эхэллээ. Э.Батмагнай ч гэсэн наадмын өмнө "Удахгүй төрийн наадамд түрүүлж, түмэн олноо баярлуулна" гэдгээ ил, далд, ний нуугүй хэлсээр л байжээ. Мэдэрчихсэн, төрчихсөн хүн өөртөө итгэлтэй байв уу. “Нэгдэл” клубийн нэмэр хачир түүнд тус, дэм болсон уу мэдэхгүй.
Э.Батмагнай зургаагийн даваанаас л эхлээд тунаж, барилдсан. Гурвын даваанд нутгийн ах нь болох улсын начин Д.Цэрэнтогтох нь дэмнэсэн байна. Харин тавын даваанд чөлөөт бөхийн ах, улсын заан Д.Хүдэрбулга гарыг нь амраажээ. Зургаагийн даваанаас эхлэн өөрийн “Зураг төөргийн” дагуу үнэн хүчээр, уран мэхээр гайхуулан барилдсан болж таарлаа.
| “НЭГДЭЛ” КЛУБИЙНХЭН НЭГДЭН НИЙЛЖ, УЛСЫН АРСЛАН ТӨРҮҮЛЭВ ҮҮ |
|
Н.Учрал: Эмч нарын цалинг 11-р сарын 1-ээс 20 хувиар нэмж, адил тэгш хандах болно
2026-08-31 12:25:26
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛАА ОРГИЛ АЧААЛАЛ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ ДУУСГАНА ГЭВ
2026-08-31 12:03:07
Нэрт бүжигчин агсан Ч.Батцэнгэл сангийн тэтгэлгийг Монгол Улсын Консерваторын таван оюутан хүртлээ
2026-08-31 11:21:31
Ш.Энхийн-Од Тайландын эсрэг шийдвэрлэх тоглолтод оролцоно
2026-08-31 11:15:13
УНТЭ түрүү булчирхайн хорт хавдрын шинэ үеийн оношилгоог Монголд анх удаа нэвтрүүлжээ
2026-08-31 10:22:31
Хятад–Киргизстан–Узбекистаны төмөр замын бүтээн байгуулалт ид явагдаж байна
2026-08-31 10:11:49
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2027 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-08-31 10:08:52
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
2026-08-31 10:06:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-08-31 10:05:42
Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо
2026-08-31 09:33:58
Халаалтын улиралд 430 мянган тонн түлш 446 цэгээр борлуулна
2026-08-31 09:30:39
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
2026-08-31 09:21:31
2026-08-31 08:58:06
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |