• Өнөөдөр 2025-07-12

Зургаагийн даваанд дөрвөн бөх харцага цолны болзол хангалаа

2025-07-12,   104

          Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд дөрвөн бөх харцага цолны болзол хангалаа.
 
          Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяраар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арсланО.Наранбаатар улсын гарди Ө.Бат-Оршихоор, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр улсын заан М.Лхагвагэрэлээр, улсын начин Э.Батмагнай улсын харцага Б.Зоригтбаатраар давсан юм.

Зургаагийн даваанд дөрвөн бөх харцага цолны болзол хангалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188