Шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны сарын 8-9-ний өдрүүдэд Румын Улсын Алба Иулиа хотнооболсон байна. Тус шатрын бодлого бодолтын ДАШТ-д С.Билгүүн нь боломжит 90 онооноос 75 оноо авч медалийн тавцанд гарахад гурван оноо дутаж дөрөвдүгээр байр эзэлжээ.
Харин Монгол Улсын баг маань нийт 180 онооноос 136 оноотой өмнөх багаасаа 2.5-хан оноо дутуугаар мөн л IV байр эзэллээ. С.Билгүүн медалийн оосроос атгаад алдсан ч их мастер цолныхоо хоёр дахь нормыг авч, Олон улсын мастер цолны болзол биелүүлж энэхүү цолонд хүрсэн анхны Монгол тамирчин болжээ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дагалдах нээлттэй тэмцээний дараагаар чансаагаа 26-аар нэмж 2500 гаргасан бөгөөд их мастер цол хүртэхэд ердөө нэг норм л дутуу үлдэж байна. Хэдийгээр зорьж байсан амжилтадаа 100 хувь хүрж чадаагүй ч медаль хүртэх цаашлаад дэлхийн аварга болох боломж ойрхон байгааг харуулсан тэмцээн боллоо.
Мөн Чингүүн ДАШТ-д амжилттай сайн оролцож “ФМ” цолны нэг норм биелүүлсэн бөгөөд багийн дүнд чухал нөлөөтэй байв. Гурван хүнтэй багуудын эсрэг хоёрулаа бага зэрэг хүч дутсан ч авч буй оноогоо 5-10-ыг л нэмэхэд багаараа медаль авах боломжтой харагдаж байлаа. Үе болгонд хамгийн сайн хоёр бодогчийн нийлбэр дүнгээр багийн дүн гаргадаг.
| С.Билгүүн шатрын бодлого бодолтын дэлхийн аваргын IV байрт орлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |