Эрүүл мэндийг дэмжигч “Монос Хүнс” ХК, жүдо бөхийн “IJF”-ийн дэлхийн цуврал “Гранд слам” “Улаанбаатар-2025” тэмцээний ивээн тэтгэгчээр хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа.
Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар их дуулга-2025” олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнийг “Монос Хүнс” ХК хамтран зохион байгуулан дэмжигчээр ажиллахаар болсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд үндэсний болон олон улсын спортын арга хэмжээг тууштай дэмжин ажиллахаар болсонд МЖБХ, нийт жүдо бөхийн тамирчид, хамт олны өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад нь “Монос”-ын хамт олонд МЖБХ-оос гүн талархал илэрхийлэв. Олон улсын энэхүү томоохон тэмцээн нь Монгол Улсын спортын хөгжилд бодит хувь нэмэр оруулахаас гадна залуусын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал болон эдийн засгийн идэвхжилд эергээр нөлөөлөх өргөн цар хүрээтэй арга хэмжээ юм. “Улаанбаатар их дуулга 2025” тэмцээн долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа эрчимтэй хангаж байна.
| Жүдо бөхийн”Улаанбаатар-2025” их дуулгыг “Монос хүнс” ивээн тэтгэнэ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |