Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 World Cup” аварга шалгаруулах тэмцээн “Сүхбаатарын талбай”-д үргэлжилж байна. Манай эмэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо Бразил, Испани улсуудын шигшээ багийн эсрэг хийлээ. Манай эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Бразилын шигшээ багийн эсрэг хийж, эцсийн мөчид 16:14-өөр хожлоо. Манай багийн тоглогч 18 настай Н.Нандин-Хүсэл эцсийн хожлын шидэлтийг хийж, ДАШТ-ий эхний хожлоо авлаа.

Харин хоёр дахь тоглолтод "Парис-2024" олимпын мөнгөн медальт , хүчирхэг Испанийн шигшээ багтай хийж, 20:10-аар ялагдал хүлээв. Эмэгтэй шигшээ баг зургадугаар сарын 26-ны өдөр 18:00 цагаас хэсгийн гурав дахь тоглолтоо Германы багтай хийнэ. Хэсгийн сүүлийн тоглолтоо 20:15 цагаас Украины багтай тус тус хийх хуваарьтай байгаа. Манай эмэгтэй багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нар тоглож байна.


.jpg)
| Манай эмэгтэй баг дэлхийн аваргын эхний ялалтаа авлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |