Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Г.Арзумановын нэрэмжит хөнгөн атлетикийн “С” зэрэглэлийн олон улсын тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд 14 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн МХАХ, Үндэсний шигшээ багийн тамирчин О.Мөнхтүмэн, Э.Оюундарь, МХАХ, “Алдар” спорт хорооны тамирчин, Б.Солонго нар ҮШБ-ийн дасгалжуулагч Г.Жанцандоржын хамт оролцжээ.
О.Мөнхтүмэн уг тэмцээний 200 метрийн гүйлтэд 24.84 секунд цагийн амжилтаар Монгол улсын шинэ рекорд амжилтыг тогтоосон байна. Харин 400 метрийн гүйлтэд 55.95 секунд цагийн амжилтаар мөн л Монгол Улсын шинэ рекорд амжилтыг тогтоож, ОУХМ цолны болзол биелүүлжээ.
Э.Оюундарь гурвын харайлтын төрөлд урьдчилсан харайлтад 12.43 м харайж, шигшээ харайлтад 12.28 харайж хоёрдугаар байр мөнгөн медаль хүртэж, уртын харайлтын төрөлд 5 м 91см харайж 5-р байрт оржээ.
Харин Б.Солонго 400 метрийн гүйлтэд 57.05 секунд цагийн амжилттай гүйж 5-р байр, 200 метрийн зайн гүйлтэд 25.24 секунд цагийн амжилттай гүйж 7-р байрт орсон байна.
| Хөнгөн атлетикийнхан Узбекистаны олон улсын тэмцээнд амжилттай оролцов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |