Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Г.Арзумановын нэрэмжит хөнгөн атлетикийн “С” зэрэглэлийн олон улсын тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд 14 орны 300 гаруй тамирчин өрсөлдсөн байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Жанцандоржийн удирдлага дор Э.Оюундарь, О.Мөнхтүмэн нар уртын харайлт, гурвын харайлт болон гүйлтийн 200, 400 метрийн зайд оролцжээ.
Тэмцээний гурвын харайлтын төрөлд Э.Оюундарь 12.28 метр харайж мөнгөн медаль хүртжээ. Харин ойр, дундын зайн гүйлтийн 200, 400 метрийн зайд О.Мөнхтүмэн улсынхаа дээд амжилтыг шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.
Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Оюундарь нь уртын харайлт болон гурвын харайлтын Монгол Улсын зургаан удаагийн аварга бөгөөд гурвын харайлтын улсын дээд амжилтыг эзэмшигч юм.


.jpg)
| Э.Оюундарь Узбекистанаас мөнгөн медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |