Жүдо бөхийн 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм дахь өдрийн барилдаан өнөөдөр буюу зургадугаар сарын 20-ны өдөр Унгар Улсын Будапешт хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 93 орны эрэгтэй 294, эмэгтэй 262, нийт 556 жүдочин өрсөлдөж байгаа. Өчигдөр ДАШТ-ий хувийн барилдаан явагдаж дууссан. Манай улсаас хувийн төрлийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Кадербекийн Ёолк хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Болдын Ганхайч хүрэл медаль, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн шагналт долдугаар байр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн шагналт долдугаар байр эзэлсэн амжилтаар багийн дүнгээр 15 байрт орлоо.
Өнөөдөр холимог багийн тэмцээн эхэлнэ. Холимог багийн ДАШТ-д 16 орны баг барилдана. Эрэгтэй 107, эмэгтэй 104, нийт 211 жүдочин холимог багийн тэмцээнд өрсөлдөнө. Тэмцээн эмэгтэйчүүдийн 57,-70, +70 кг, эрэгтэйчүүдийн 73, -90, +90 кг-ын жингийн ангиллаар явагдах юм. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 16 орны 35, 70 кг-ын жинд 37, +70 кг-ын жинд 32, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 32, -90 кг-ын жинд 37, +90 кг-ын жинд 35 тамирчин барилдах мэдүүлэг өгөөд байна. Ийнхүү холимог багийн тэмцээн явагдаж энэ удаагийн ДАШТ өндөрлөнө. Манай багийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа, -70 кг-д Б.Ням-Эрдэнэ, +70 кг-д Д.Номинзул, эрэгтэйчүүдийн 73 кг-д Л.Анхзаяа, -90 кг-д Ц.Ган-Эрднэ, +90 кг-д Б.Гончигсүрэн нар барилдана. Монгол Улсын холимог баг эхний тойрогт Өмнөд Солонгосын багтай таарсан байгаа.
| ЖҮДО БӨХИЙН ХОЛИМОГ БАГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ӨНӨӨДӨР БОЛНО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |