Алтай таван богд Сонгинотын даваанаас 2025 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр гараагаа эхлүүлсэн "Таван цэг" багийн гүйгч зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц 76 дахь өдрөө гүйж байна. Тэрбээр энэ хугацаанд эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар, төв цэг, хойд цэг гэсэн маршрутаар гүйж яваа юм.
"Таван цэг"-ийн гүйгч зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер, дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км туулсан амжилтаар гүйлтээ албан ёсоор зогсоосон ч өөрийн төрөлх Булган аймгийн нутаг дэвсгэр болон төв суурин газруудад хамтдаа гүйж яваа билээ. Ахлах ахлагч Э.Даваажамцийн хувьд өчигдөр буюу энэ сарын16-ны өдрийн байдлаар 3540 гаруй км замыг туулаад байгаа бөгөөд энэ нь нийт замынхаа 70 гаруй хувийг ардаа орхисон гэсэн үг юм.
Тэрбээр Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрийг дайрах буюу эх орныхоо хойд цэг Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгойг зорин гүйснээр төсөл амжилттай хэрэгжиж дуусах юм. Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 8-ны өдөр гэхэд эх орныхоо өмнөд цэг дээр очих юм байна.
| Э.Даваажамц 3540 км замыг туулан гүйжээ |
|
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж эхэллээ
2026-08-31 08:29:06
“Hainan”-ий тэмцээнээс 7 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль, “PRO CART” 1-ийг хүртжээ
2026-08-31 08:18:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |