Унгар Улсын Будадешт хотод жүдо бөхийн “Будадешт-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 44 тамирчин өрсөлдсөн. Манай улсаас дэлхийн аваргын хошой хүрэл медальт, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн жин өгсөн анх удаа ДАШТ-ий 63 кг-ын жинд барилдав. Тэрбээр “С” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хорватын Katarina KRISTO-г ялсан. Гуравдугаар тойрогт шөвгийн 16-д Францын Melkia AUCHECORNE-г ялж, “С” хэсгийн аварга төлөө барилдах боломжтой болсон юм. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD-тай таарсан. Тус барилдаанд BEAUCHEMIN-PINARD-ыг манай Л.Энхрийлэн бүрэн илүүрхэж,юко үнэлгээгээр тэргүүлж явсан. Цаг дуусахад 30 секунд дутуу байхад гартаа өчүүлж, тохойндоо гэмтэл авч харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.
Л.Энхрийлэнд финалд барилдах боломж байлаа. Тэр 30 секундэд довтолгоо биш, хамгаалалтын тактик хэрэглэн барилдсан бол ДАШТ-ий финалд шалгарч, алтан медалиа биш юмаа гэхэд мөнгөн медаль хүртэх боломжтой байв. Тун харамсалтай барилдаан болов. Л.Энхрийлэнгийн хүртэж чадаагүй медалийг Б.Ганхайч хүртэж чадлаа.
Канадын Catherine BEAUCHEMIN-PINARD 57 кг-ын жинд барилддаг байсан. Хоёр ч ДАШТ-ий финалд манай дэлхийн аварга, Д.Сумъяад ялагдаж байсан юм. Олон жил 57 кг-ын жинд Д.Сумъяад дарагдан ДАШТ-ээс медаль хүртэж чадахгүй байсаар, арга буюу жин өгсөн 63 кг-д барилдсан. Тэрбээр 63 кг-ын жиндээ хурдан дасаж, дэлхийн аварга болсон жүдочин билээ. Ийнхүү тэрбээр манай Л.Энхрийлэнг азаар ялж, дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ий алт, мөнгөн медальтай тамирчин боллоо.

| Л.ЭНХРИЙЛЭНД ДЭЛХИЙН МЕДАЛЬ ОЙРХОН БАЙЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |