Унгар Улсын Будапешт хотод болж буй “Будапешт-2025” жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Бразил Улсын тамирчин Рафаэла Силваг үндсэн цагт вазари үнэлгээгээр яллаа.
ОУХМ Болдын Ганхайч “В” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын тамирчин Шин Чаевоныг үндсэн цагт торгуулиар ялж, гуравдугаар тойрогт Австри Улсын тамирчин Любяна Повесианаг үндсэн цагт нэг юүко үнэлгээгээр ялсан. “В” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Япон Улсын Кажү Харүкад хожигдож, дагах тойргийн барилдаан руу шилжсэн.
Дагах тойргийн барилдаанд Унгар буюу дэвжээний эзэн орны тамирчинтай барилдан нэмэлт цагт юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан. Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөөх финалын барилдаанд олимп, дэлхийн аварга Рафаэла Силваг үүрэх мэхээр буулган авч дэлхийн медальтан боллоо.
| Б. ГАНХАЙЧ ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |