“Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолтод АНЭУ-ын “Shabab Al Ahli” багтай Азийн аваргуудын лигийн хүрэл медалын төлөөх тоглож 84:79-ээр буулган авч хүрэл медаль хүртлээ. Тус хүрэл медаль Монголын сагсан бөмбөгийн түүхийг шинээр бичсэн сайхан медаль байлаа. Азийн аваргуудын лигийн хүрэл медаль хүртсэн “Хасын хүлэгүүд” баг ийнхүү Азийн шилдэг гурван багийн нэг болж чадлаа.
“BCL Asia” буюу Азийн аваргуудын лиг анх 1981 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил 44 нас хүрч байна. Нийт 29 аварга тодорч байжээ. Эхний 10 гаруй жил 2-3 жилд нэг удаа зохион байгуулагддаг байжээ.
1995-2013 он хүртэл дундаа нэг ч завсаргүй зохион байгуулагдаад 2014, 2015 онуудад өнжөөд мөн Ковидын гурван жилд өнжсөн байна.
.jpg)
Ийнхүү 29 жил зохион байгуулагдахад ямар ямар улсын лигийн багууд түрүүлж байсан гэвэл:
1. Ливан 6 түрүү
2. Иран 6 түрүү
3. Хятад 4
4. Филлипин 4
5. Катар 2
6. Япон 2
7. Сири 1
8. Өмнөд Солонгос 1
9. Йордан 1
10. Саудын Араб 1
11. Хонконг 1 удаа түрүүлж байжээ.
Нийт 11 улсын 22 баг энэхүү Азийн аваргуудын лигт түрүүлж байв.Энэ жил Японы “Utsunomiya Brex” баг Ливаны “Al Riyadi” багийг ердөө ганц онооны зөрүүтэй хожиж аварга авсан боллоо.

| “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх (ШХАБ)-ын гишүүн орнуудын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн очлоо
2026-08-31 07:58:40
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |