Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн. ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн, Үндэсний шигшээ баг, Дархан-Уул аймгийн БТСГ-ын тамирчин, ОУХМ Кадербекийн.Ёолк Бразилийн Мишель Августог нэмэлт цагт ялж, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 24 настай ОУХМ К.Ёолк анх удаагаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх боллоо. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдын дэлхийн аваргын 32 дахь медаль түүний дотор 21 дэх хүрэл медалийн эзэн К.Ёолк боллоо.

Тэрбээр “В” хэсгийн нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх Жонатан Яныг, хоёрдугаар тойрогт Эквадорын тамирчин Жонатон Бенавидэсийг ялсан. Улмаар “В” хэсгийн аваргын төлөөх барлдаанд ОХУ-ын Аюб Блиевтэй маш сайн барилдаж, нэмэлт цагт торгуулиар хожигдсон. Дагах тойргийн барилдаанд Унгарын тамирчин Шанад Шэцког ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын тамирчин Мишель Аугостог буулган авч дэлхийн медальтан боллоо.


| К.Ёолк жүдо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |