МҮОХ-ны хурлын танхимд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар санамж бичиг байгуулав.
Энэ хүрээнд зуны олимпын наадам, өвлийн олимпын наадам, Азийн зуны спортын наадам, танхимын спортын наадам, Азийн залуучуудын наадам болохоос урьтаж хоёр тал харилцан уялдаатай ажиллахаар боллоо.
Монголын баг тамирчдын дээрх наадмуудаас өмнө нь гаргасан амжилтыг давуулан биелүүлэхэд анхаарах, оролцогчдын тоог ахиулах юм. “Бээжин-2008” зуны олимпын наадмаас хойш тасраад буй олимпын алтан медалийг “Лос-Анжелес” зуны олимпын наадмаас хүртэх зорилгыг агуулж байна.
Мөн “Лос-Анжелес” зуны олимпын наадамд бэлтгэж буй тамирчдын бэлтгэлийн ачааллыг тохируулах талаар мэргэжлийн байгууллагыг татан оролцуулахыг санамж бичигт тусгажээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос цаашлаад Монголын үндэсний паралимпын хороотой дээрх агуулагын хүрээнд санамж бичиг байгуулахаар зэхэж байна.
| БТСУХ, МҮОХ-той санамж бичиг байгуулав |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |