Олон улсын цанын холбооны Зүүн Өмнөд Азийг хариуцсан техникийн шинжээч Тацүяа Ватанабэ нь Монголын цанын холбооны урилгаар энэ сарын 7-9-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж олон улсын стандарт бүхий цанын бааз барихаар төлөвлөж буй Төв аймгийн Борнуур сум, Улаанбаатар хотын Багабаян зэрэг байршлуудтай танилцаж техник үзлэг хийсэн байна.
Тэрбээр Монгол Улс олон улсын зэрэглэлийн стандартад нийцсэн цанын баазтай болоход шаардлагатай газар зүйн байршил, байгаль орчны нөхцөл, дэд бүтэц, ирээдүйн хөгжлийн боломжуудыг судалж, дүгнэлт гаргасан бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, төлөвлөгөөний суурийг тавилаа.
Айлчлалын хүрээнд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар Тацүяа Ватанабэг хүлээн авч уулзан, одоогийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, Монгол Улсад олон улсын шаардлага хангасан өвлийн спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд цаашид бодитоор хамтран ажиллах байр сууриа илэрхийлсэн.
Энэ уулзалт нь Монгол Улсад өвлийн спортын хөгжлийг, бодлогын түвшинд дэмжих алхам болж, цаашдын хамтын ажиллагаанд чухал үйл явдал боллоо.
Цанын бааз байгуулагдсанаар Монголын тамирчид гадаадад өндөр зардлаар бэлтгэл хийхгүйгээр, олон улсын стандарт орчинд дасгал сургуулилтаа хийж, ур чадвараа ахиулах боломж бүрдэнэ.
Мөн албан ёсны стандарт бүхий зам, техник хэрэгсэл бүхий бааз нь Монгол Улсад олон улсын чансааны оноотой уралдаан зохион байгуулах үндэс суурийг тавих ач холбогдолтой юм.
| Стандарт цанын бааз байгуулах боломжийг олон улсын шинжээч үнэлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |