Боксын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Ж.Энхтөр ахлагчтай баг тамирчид тавдугаар сарын 10-ны өдөр Европыг зорьсон билээ. Тэдний эхний тэмцээн Польш Улсын Варшав хотноо тавдугаар сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “WORLD BOXING CUP” тэмцээн байсан. Тус тэмцээнд 22 орны шилдэг 256 тамирчин өрсөлдөснөөс ОУХМ.А.Баттулга, ОУХМ. Х.Билгүүнсайхан, ОУХМ. М.Энхжаргал нар мөнгөн медаль, ОУХМ. Г.Лундаа, ОУХМ. Б.Мишээлт нар хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 5-р байрт шалгарсан билээ.
Харин тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Герман Улсын Хайделбергийн Олон улсын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоод зургадугаар сарын 4-9-ний өдрүүдэд Нидерланд Улсын Эндховен хотноо “EINDHOVEN BOX CUP” тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 28 орны 348 тамирчин өрсөлдсөн байна.
Энэхүү “EINDHOVEN BOX CUP” дэлхийн цомын тэмцээнээс манай залуу тамирчин Э.Номундарь алтан медаль, ОУХМ.Б.Мөнгөнсаран алтан медаль, ОУХМ.О.Есүгэн алтан медаль, ОУХМ. Т.Энхтөр алтан медаль, ОУХМ. М.Энхжаргал мөнгөн медаль, ОУХМ. А.Баттулга мөнгөн медаль, ОУХМ. Э.Мичидмаа хүрэл медаль тус тус хүртжээ.
Багийн дүнгээр дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт шалгарлаа. Манай багийн дараагийн тэмцээн зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдах “GRAND PRIX USTI NAD LABEM” тэмцээн байх болно.
| Боксчид “EINDHOVEN BOX CUP”-аас 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |