Вьетнам Улсын Ханой хотноо зургадугаар сарын 7-14-ний өдрүүдэд эмэгтэйчүүдийн волейболын Азийн Үндэстний цомын тэмцээн болж байна. Энэ удаагийн тэмцээнд Азийн 11 орны шигшээ баг хүч сориж өрсөлдөж байгаа юм. Монголын баг өчигдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Шинэ Зеландын багийн эсрэг хийж 3:2-оор хожигдсон хэдий ч тэднээс нэг оноо салгаж чадлаа. Энэ нь манай шигшээ багийн хувьд энэ тэмцээний анхны оноо болж байна. “В” хэсэгт Ираны баг Казахстаны багийн араас гурван хожилтой тэргүүлж эхэллээ. Харин Индонезийн баг манай багтай адил нэг ч хожил авч чадаагүй байна. Ханой хотод болж буй “AVC Nations Cup 2025” тэмцээн энэ сарын 14-ний өдөр өндөрлөнө.
В ХЭСЭГ:
1. Казахстан - 9 оноо /3 хожил/
2. Иран - 7 оноо /3 хожил/
3. Филиппин - 7 оноо /2 хожил, 1 хожигдол/
4. Шинэ Зеланд - 2 оноо /1 хожил, 2 хожигдол/
5. Индонези - 1 оноо /3 хожигдол/
6. Монгол - 1 оноо /3 хожигдол/ явна.
Монголын шигшээ хэсгийн шатнаа Филиппины багт 3:0-ээр, Казахстаны шигшээд 3:1-ээр хожигдсон. Шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Саруулгэрэл Филиппины багийн эсрэг 13 оноо, Казахстаны эсрэг 17 оноог авч, багийнхаа тамирчдыг тэргүүлсэн байна. Монголын шигшээ зургадугаар сарын 11-ний өдөр Индонезийн эсрэг, зургадугаар сарын 12-ны өдөр Ираны багтай тоглох юм.
| Манай волейболчид Азийн цомын тэмцээний хэсгийн эхний оноогоо авлаа |
|
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |