Монгол Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 112 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 034 анги, “АПУ” ХК-ний бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, зэвсэгт хүчний-034 анги, “Залуу Ноёд” ХХК, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Хатант Интернэшнл” ХХК, УСУГ, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын начин Э.Мөнхжаргал нар шалгарлаа.
Шөвгийн наймд аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Б.Батдорж, аймгийн арслан М.Цэрэн нар үлдэв. Өнөөдөр буюу зургаадугаар сарын 8-ны ням гарагт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Н.АМГАЛАНБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ |
|
"Амазонс" багийн Kayleigh Troung-ийн ихэр Кэйлинне “Пиратс” багт тоглоно
2026-08-31 07:10:00
Монгол Улсын шигшээ баг, Фижи Улсын багийг 40:102-оор хожлоо
2026-08-31 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |