Хакүхо М.Даваажаргал Даяар дуурсагдах далай даян дархан аварга аавынхаа гэрэлт хөшөөг сүндэрлүүлэх сэн гэх хүслээ хайр, бахархал дүүрэн биелүүлж байна, өнөөдөр.
Тодорхой өгүүлбэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Жигжидийн Мөнхбат эрхмийн хөшөөг өнөөдрийн билигт сайн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэнжид хүндэтгэл дүүрэн сүндэрлүүлж, бөхөд хайртай монгол түмний их бахархлын өдөр тохиож байна.

Ж.Мөнхбат аварга өөрөө ч оноо, даваагаа бахтай ярьж, бардамхан онгирч явсан. Хүмүүс түүнийг аархуу, аатай гэх нь ердийн л нэг яриа бөгөөд хамгийн гол нь тэр өөрийгөө аливаад бүрэн зориулж сурсан, хэлсэндээ хүрч чаддаг эр хүн байсныг нь тодотгох учиртай. Цагийг эзэлж төрнө гэдэг хүн бүрд тохиох хувь биш. Харин хэлснээ хийдэг, хүрэх гэсэндээ хүрдэг, хийсэн бүхэндээ том амьдрахыг хэлдэг гэдгийг Мөөеө аварга бие, сэтгэл, үйлээрээ батлан харуулж амьдарсан цуут хүмүүн.


Түүнийг аархаж суухад ихэнхдээ “Нээрээ л тийм дээ. Арга ч үгүй дээ” л гэх хүн байхаас онгирлоо гэж илт зүрхлэн сөрөх нэгэн лав өдгөө ч байхгүй. Харин монгол бөхийн ертөнцийг ямархан бяр тэнхээ, ухаан, зан араншин, хүн чанар, хүнлэг сэтгэлийн цөмөөр дүүргэснийг нь хэн бүхэн үгүйлэн дурсаж, аархаж туулсан он цагаар нь аархан бахархдаг билээ.
| ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ДАЯАР ДУУРСАГДАХ ДАРХАН АВАРГА ААВЫНХАА ГЭРЭЛТ ХӨШӨӨГ СҮНДЭРЛҮҮЛЭХ ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЖ БАЙНА, ӨНӨӨДӨР |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |