Дэлхийн бөхийн холбооны чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох дөрвөн цуврал “Гран при”-гийн нэг болох 400 сая төгрөгийн шагналын сантай "Улаанбаатар опен-2025" тэмцээн тавдугаар сарын 29-нөөс, зургадугаар сарын 1-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөв. Энэ удаагийн “Гран при”-д дэлхийн 17 орны 350 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Монгол Улсаа төлөөлөн 120 тамирчин хүч үзэн өрсөлдөв.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн жинд дөрвөн Монгол бүсгүй алтан медаль хүртсэн нь дэлхийн чансааны тэмцээнийг чимсэн гайхалтай сайхан амжилтууд байлаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн гурван жинд алтан медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 125 кг-д МУГТ М.Лхагвагэрэл тус тус алтан медаль хүртсэн. Монголын сонгомол бөхийн багийнхан хоёр мөнгө, хоёр хүрэл, эмэгтэй чөлөөтийн багийнхан дөрвөн алт, зургаан мөнгө, зургаан хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медалийг авч, эх орныхоо дэвжээнд сайхан наадлаа.
Сонгомол бөхийн 87 кг-д Ц.Батбаяр мөнгө, 130 кг-д Б.Намбардагва мөнгө, 55 кг-д М.Даваабанди хүрэл, 97 кг-д Г.Ганхуяг хүрэл медаль авсан. Харин эмэгтэй чөлөөт бөхийн 53 кг-д Чинболдын Отгонтуяа хүрэл, 55 кг-д Б.Хулан алт, Баянмөнхийн Отгонтуяа хүрэл, 57 кг-д Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, 59 кг-д Т.Алтжин мөнгө, Э.Гантуяа хүрэл, 62 кг-д П.Орхон алт, С.Цэрэнчимэд мөнгө, 65 кг-д Т.Энхжин алт, Н.Нархажид хүрэл, 68 кг-д Э.Дэлгэрмаа алт, Б.Ганцэцэг мөнгө, М.Батсүрэн хүрэл, 72 кг-д З.Болортунгалаг мөнгө, 76 кг-д Э.Даваанасан мөнгө, Г.Уртнасан хүрэл медаль тус тус хүртсэн.
Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ алт, М.Даваабанди хүрэл, 61 кг-д Т.Түвшинтулга алт, 70 кг-д Т.Тулга хүрэл, 86 кг-д Б.Бямбадорж мөнгө, Н.Батбилгүүн хүрэл, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ хүрэл, 97 кг-д Г.Ганхуяг мөнгө, 125 кг-д М.Лхагвагэрэл алтан медаль хүртсэн сайхан амжилтыг үзүүллээ. Ийнхүү манай бөхчүүд долоон алт, арван мөнгө, 12 хүрэл медальтайгаар “Улаанбаатар опен-2025”-ыг өндөрлүүлж байна.
Б.ХУЛАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 55 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ
.jpg)
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээнд оролцож буй Монголын багийн эхний алтан медалийг ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан авчирсан. Тэрбээр 55 кг-ын жинд учраа бүрээ илүүрхэн ялсаар нэг ч оноо алдалгүй итгэл төгс түрүүлсэн юм. Мөнгөн медалийг “U23” насны Азийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Пушпа хүртсэн. Харин Монголын тамирчин, залуучуудын Ази тивийн хошой аварга, ОУХМ Баянмөнхийн Отгонтуяа хүрэл медаль авлаа.
П.ОРХОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 62 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ
.jpg)
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд, дэлхийн аварга, МУГТ П.Орхон нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн. Тэд сүүлийн хоёр жилийн УАШТ-д дараалан финалдахад өнгөрсөн жил П.Орхон, энэ жил С.Цэрэнчимэд ялсан билээ. Харин энэ удаа дэлхийн чансааны тэмцээнд гавьяат тамирчин П.Орхон 11:2-оор С.Цэрэнчимэдийг илүүрхэн ялж, түрүүллээ. Энэ жинд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан Оросын бөх, залуучуудын дэлхийн аварга Алина Касабиева хүрэл медаль хүртсэн.
Т.ЭНХЖИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ
.jpg)
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний гурав дахь өдөр Монголын баг гурав дахь алтан медалиа хүртсэн. Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Азийн аваргын хошой мөнгөн медальт, сүүлийн хоёр жил дараалан улсын аварга болсон ОУХМ Т.Энхжин түрүүлэв. Тэрбээр дөрвөн барилдаанд дараалан ялахдаа нийт 23 оноо авч, хоёрхон оноо л алджээ. Энэ жинд “U23” хүртэлх насны Ази тивийн хошой аварга, “U23” насны ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Шишка үзүүрлэв. Харин хүрэл медалийг “U23” насны Азийн аваргын 5-р байрын шагналт Н.Нархажид хүртсэн юм.
Э.ДЭЛГЭРМАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 68 КГ-Д АЛТАН МЕДАЛЬ
.jpg)
Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” олон улсын “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Дэлгэрмаа ганц ч оноо алдалгүй босоо түрүүлсэн. Энэ жинд “U23” ангиллын Азийн аваргын хүрэл медальт Б.Ганцэцэг үзүүрлэсэн бол манай залуу бөх М.Батсүрэн хүрэл медаль гардан авсан юм. "Аварга" сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч, 18 настай М.Батсүрэнгийн хувьд олон улсын тэмцээний анхны медалиа авсан нь энэ байв. Ингэснээр 68 кг-ын жингийн бүх медалийг Монголын бөхчүүд хүртэв.
| ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЧИМСЭН ДӨРВӨН МОНГОЛ БҮСГҮЙ |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |