Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга М.Лхагвагэрэл түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр финалд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдсан тамирчин, Европын аваргын хүрэл медальт Зианис Храмианкоуг 5:0-ээр хожсон юм. Тэд үдээс өмнө хэсгийн шатнаа барилдахад мөн л М.Лхагвагэрэл 9:2-оор ялсан билээ. Энэ жингийн хүрэл медалийг “U20” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Хакан Буюкчингил зүүсэн бол манай бөх “U20” ангиллын ДАШТ-ий хүрэл медальт Б.Намбардагва IV байрт шалгарлаа.
125 кг-ын дүн:
М.Лхагвагэрэл (Монгол) алт.
Дзианис Храмианкоу (Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо) мөнгө.
Хакан Буюкчингил (Турк) хүрэл.
| М.ЛХАГВАГЭРЭЛ МОНГОЛЫН БӨХЧҮҮДИЙН ДОЛОО ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЛАА |
|
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, малын гарлагатай
2026-08-31 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |