Чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа 1999 оны энэ өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд мэндэлжээ. Тэрбээр төрсөн өдрөө “Улаанбаатар опен-2025” дэлхийн чансааны оноо олгох “Гран при” тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар өөртөө бэлэг барьж байна.
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хороо, “Хасу мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа “Белград-2023” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, “Парис 2024” олимпын наадамд барилдах эрх хүртсэн билээ. Э.Дэлгэрмаа “Ханжоу 2022” Азийн наадмын 68 кг-ын жинд 2022 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Энэтхэгийн Радхикатай барилдаж 10:5- аар ялж хүрэл медаль хүртэж байлаа.
ОУХМ Э.Дэлгэрмаа “Нью Дели 2020” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, “Алмата 2021” Азийн аваргаас мөнгөн медаль хүртсэн. 2020 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгө, 2018 онд “U23” хүртэлх насны Азийн аваргаас мөнгө, 2019 онд залуучуудын Азийн аваргаас хошой хүрэл, 2016, 2018 онд өсвөр үеийн Азийн аваргаас мөнгө, 2016 онд Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-ээс хүрэл, 2019 онд Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, 2019 онд “Монголиа Опен” олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж байв.
| ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨН МЕДАЛЬТ Э.ДЭЛГЭРМАА ЭНЭ ӨДӨР МЭНДЭЛЖЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |