Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” олон улсын “Гран при” тэмцээний эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Асхаб Саадулаев түрүүлж, Энэтхэгийн бөх, ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын гурван мөнгө, хоёр хүрэл медальт Дипак Пуниа үзүүрлэв. Энэ жингийн хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Бат-Эрдэнэ гардлаа.
Ийнхүү дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025” тэмцээний эхний гурван өдрийн дараах байдлаар Монголын сонгомол бөхийнхөн хоёр мөнгө, хоёр хүрэл, эмэгтэй чөлөөтийнхөн дөрвөн алт, зургаан мөнгө, зургаан хүрэл, эрэгтэй чөлөөтийнхөн нэг мөнгө, хоёр хүрэл медалийг аваад байна. Маргааш эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 79, 97, 125 кг-ын барилдаан явагдсанаар “Улаанбаатар опен” тэмцээн өндөрлөх болно.
92 кг-д медаль хүртсэн тамирчид:
1. Асхаб Саадулаев (ОХУ) алт.
2. Дипак Пуниа (Энэтхэг) мөнгө.
3. Б.Бат-Эрдэнэ (Монгол) хүрэл.
| Б.БАТ-ЭРДЭНЭ “УЛААНБААТАР ОПЕН”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |