Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж байна. Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн 6120 тамирчин 31 спортын төрлөөр 271 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Наадмын нээлтийн ёслолд БТСУХ-ны дарга Э.Билэгт, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Батдорж, МҮОХ-ны ерөнхий нарийн дарга Э.Бадар-Ууган, Монголын хүүхдийн спортын наймдугаар наадмын зохион байгуулах хорооны дарга О.Гэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Арга хэмжээний эхэнд БТСУХ-ны дарга Э.Билэгт хэлсэн үгэндээ “Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2018 оноос хойш хоёр жил тутам зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр зуны спортын төрлийг сурталчлах, өсвөр үеийнхний бие бялдрыг чийрэгжүүлж, спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, шигшээ багийн залгамж халааг бэлтгэх зэрэг олон чухал ач холбогдлыг бий болгосон.
Наадмын шигшээ тэмцээнүүд сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, уран хурц тоглолтууд гарч, оюун ухаан, бие бялдрын өндөр ур чадвар шаардсан, спортын дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо. Наадамд чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, сагсан бөмбөг, волейбол, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таэквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, модон барилдаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөл бөмбөг, бокс, пара бочи, пара хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөг /3х3/, диф даам, тусгай хөнгөн атлетик, тусгай хамтарсан хөл бөмбөг гэсэн спортын төрөлд өрсөлдөөн өрнөж байна. Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан нь наадмын цар хүрээг илтгэнэ.
.jpg)
.jpg)

.jpg)

| МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДМЫН ГАЛТ БАМБАРЫГ АСААЛАА |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |