Монголын Аялал жуулчлалын холбооны дарга Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчдийг Өмнөд Солонгосын Пусан хотын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч И Тэ Соб тэргүүтэй төлөөлөгчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын шинэ чиг хандлагын талаар хэлэлцэв. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан талууд цаашдын хамтын ажиллагааны хэлбэрийг шинэ шатанд гаргах, илүү уян хатан, улирал бүрт чиглэсэн хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар санал нэгдлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын улирлыг зөвхөн зун гэхээс гадна намар, өвөл зэрэг улирлуудад өргөжүүлэн хөгжүүлэх чиглэл баримталж буйг онцлон тэмдэглэж, хоёр орны аялал жуулчлалын байгууллагууд өвлийн аялал жуулчлалыг эхлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Пусаны Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч уг саналыг нааштайгаар хүлээн авч, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны наймдугаар сарын сүүл, эсвэл есдүгээр сарын эхээр Монгол Улсад гарын үсэг зурахаар санал болголоо.
Энэхүү зорилтын хүрээнд талууд ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, бэлтгэл ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Монголын талаас өвлийн аялал жуулчлалд чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээг боловсруулж эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
| Пусан хотын Аялал жуулчлалын холбоо Монголд өвлийн аялах эхлүүлэхээр болов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |