Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Атар Трейд” ХХК, “АПУ” ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШЕГ 439-р анги, “Бес Богда” дэвжээний бөх, улсын заан Б.Серик нар шалгарлаа.
Харин шөвгийн наймд улсын харцага Г.Бадрах, улсын харцага Э.Даш, улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал гардсан юм. Энэ долоо хоногт, тавдугаар 27-ны мягмар гарагт 09:00 цагаас "Ирээдүйн аваргууд" өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан,тавдугаар сарын 30-ны баасан гарагт 14:00 цагаас: Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан /шигшээ/, тавдугаар сарын 31-ний бямба гарагт 14:00 цагаас нийслэлийн аварга шалгаруулах 3х3 багийн барилдаан /шигшээ/ тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Б.БАТ-ӨЛЗИЙ ЗААН ХОЁР ӨДӨР ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |