Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших соёмбот баганыг төв цэгтэй холбосон 5000 км замыг туулахаар Алтай таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлсэн “Таван цэг” багийн тамирчин, БХЯ-ны зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин цэрэгжлийн спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц 52 хоногт 2595 км зам туулж, хэт холын марафон гүйлтийн дээд амжилтыг тогтоов.
Түүнтэй хамтран гүйгч БХЯ-нызЗэвсэгт хүчний 234-р ангийн гүүрчин аврагч, спортын мастер, дэд ахлагч Б. Буянхишигийн хувьд 2222 км замыг туулсан амжилтаар гүйлтээ зогсоосон билээ. Гэвч тэд төв суурин газруудад мөн л хамтдаа гүйж, цэргийн алба, хэт холын марафон спортыг орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад сурталчилж байгаа юм.

Гүйгчид гараанаас гарснаас хойш Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн арван аймаг, гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин гүйсэн байна. “Таван цэг” багийнхан баруун захын цэг Алтай таван Богдоос зүүн захын цэг Дорнод аймагт байрлах Соёлз уулын Модот хамар хүртэл 11 аймгийн 40 сумын нутаг дэвсгэрээр 3280 км замыг, хойд захын цэг Хөвсгөл аймагт байрлах Монгол шарын даваанаас өмнөд захын цэг Өмнөговь аймгийн Орвог гашууны Бор толгой хүртэл таван аймгийн 23 сумын нутаг дэвсгэрээр 1720 км замыг тус тус туулж дуусгахаар төлөвлөсөн билээ. Ингэхдээ өдөрт дунджаар 50-55 км замыг туулж байна.
| Э.Даваажамц 52 хоногт 2595 км зам туулж, хэт холын марафоны дээд амжилтыг тогтоов |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |