Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед Констракшн", "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Хүч" спорт хороо, ЦЕГ, “Мөнхийн Үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Бадрах-Өглөө” ХХК, “Тэргүүн Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, БХЯ-ны зэвсэгт хүчний 034 анги, “Молор Трейд” ХХК, “Вайт Лэйк” ХХК, “Нэгдэл” клуб, "Бөх Билэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Шөвгийн наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдэв. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж байгаа улсын начин А.Норовт МҮБХ болон гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, найз нөхөд, үе тэнгийн бөхчүүд, нутаг усныхан зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр 13:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| УЛСЫН ЗААН Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |