Монгол Улсын гавьяат багш М. Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус дээд сургууль” нь Монгол Улсын 2025 оны оюутны аварга шалгаруулах арван спортын тэмцээний бүх төрөлд амжилттай оролцож нэгдсэн үзүүлэлтээр 39 оноо авч "Тэргүүн байр"-т шалгарсан байна. Шагналыг “Мон-Алтиус” дээд сургуулийн дэд захирал, ОУХМ Г.Амарсанаа болон сургуулийн багш нарын бүрэлдэхүүн байлцсан арга хэмжээн дээр МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нь хүндэтгэл үзүүлэн гардуулан өглөө.
Монголын оюутны спортын холбооноос 2025 онд спортын арван төрлөөр волейбол, гандбол, жүдо бөх, модон бөмбөг, сагсан бөмбөг 3х3, таэквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисээр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сарын 9-нөөс тавдугаар сарын 11-ний хооронд явуулжээ.
Тэмцээнд их, дээд сургуулийн аваргын анхан шатны тэмцээнээс шалгарсан 26 их, дээд сургуулийн болох “Аварга” дээд сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль, “Глобал” удирдагч дээд сургууль, Дотоод хэргийн их сургууль, “Идэр” их сургууль, “Их засаг” олон улсын их сургууль, “Мандах” их сургууль, “Мон-Алтиус” дээд сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Хятадын хамтарсан олон улсын дээд сургууль, “Оточ марамба” их сургууль, “Рояаль” олон улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, “Сити” их сургууль, Техник, технологийн политехник коллеж, Төмөр замын дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, “Шихихутаг” их сургууль, “Эм Ай Ю” дээд сургууль, “Этүгэн” их сургуулийн 1226 оюутан тамирчид, 150 гаруй багш, дасгалжуулагч оролцсон байна.
| “Мон-Алтиус” дээд сургууль 2025 оны оюутны спортын шилдэг сургууль боллоо |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |