Иргэдийн эрүүл агаагаар амьсгал, спортоор хичээллэх, ая тухтай амарч зугаалах газар нэгээр нэмэгдэх бололтой. Буддын шашны сүм хийдүүдийн холбооноос санаачлан Дархан-Уул аймгийн 31-р хорооллын арын толгойд “Төгс баясгалант” цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болсон байна. Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах зургаан га газрыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгчээ. Цэцэрлэгт хүрээлэнд таван жилийн хугацаанд 10 мянган мод тарихаар төлөвлөсөн байна. Одоогоор 1000 гаруй гүйлс, бүйлс, шар хуйс моднуудыг тариад байгаа аж.
Гацуур мод, буйлс, давхар дэлбээт буйлс, хүрэн монос, паркийн сарнай зэрэг ногоон ургамал бүхий тус төглийн дэргэд “Ногоон Дарь-Эх”-ийн хөшөөг байгуулж эргэн тойрных нь тохижилтыг байгаль, шашин, өв уламжлалыг орчин үеийн интерьертэй хослуулан хийх юм байна.
Тус төглийг байгуулах төслийг сүсэгтэн олны хандив тусламж болон ААНБ, аймаг орон нутагтай хамтран хэрэгжүүлэх аж. “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 20 сая мод тарих зорилт тавьсан. Үүнд хувь нэмэр оруулах, дарханчуудын төдийгүй дотоод, гадаадын аялагчдын зорин очиж сэтгэлийн амар амгаланг мэдэрч, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тохь тухтай ногоон орчныг бий болгохоор зорьж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| “Төгс баясгалант” цэцэрлэг хүрээлэн байгуулна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |