Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын Ардын багш, МУГТ Дашгомбын Баттулга 1966 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрбээр Монголын жүдо бөхийн тамирчдаас хамгийн анх 1989 онд Югославын Белград хотод ДАШТ-ий 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тамирчин билээ.
Ардын багш, гавьяат тамирчин Дашгомбын Баттулга “Бээжин-1990”, “Хирошима-1994” Азийн наадмын хүрэл , Азийн аваргын хүрэл, 1988 оны оюутны дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэрбээр Монголын жүдо, самбо бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн юм.
МУГТ Д.Баттулга ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кевин Лиддийг ялсан. Д.Батулга “АНУ-ын жүдочин өндөр чацархаг нуруутай, түүнийгээ ашиглаж энгэр лүү тулж зогсдог, сугадаж барьдаг хүн байсан. Монголд яг ийм барьц өгдөггүй тулаад зогчихдог Барсүрэн нарын бөхчүүд байдаг. Тэдэнд зориулж бэлддэг байсан мэх минь харин хэрэгтэй болсон доо. Сугадсан гарыг нь хөндөлдүүлж хөнтөрч татаад бараг л цэвэр буулгасан. Шүүгч "Юу хийсэн бэ" гэсэн янзтай алмайрч зогссоноо юүко заасан. Дахин тэр мэхээрээ вазари үнэлгээ авч ялалтаа баталгаажуулсан даа" хэмээн дэлхийн аваргын анхны хүрэл медалийнхаа талаар дурсан ярьсан нь байдаг” билээ.
| ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Д.БАТТУЛГА ЭНЭ ӨДӨР МЭНДЭЛЖЭЭ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |