Аймаг, цэргийн начин цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, “Нью-Ариг-Ус” ХХК, "Бөх Билэгт" дэвжээний бөх, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, аймгийн начин, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн түрүүллээ. Харин Увс аймгийн Өмнөговь сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Намир Трейд” ХХК, “Равжих-Арилдий” ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, аймгийн өсөх начин Болоогийн Алтангэрэл үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Таван хур" ХХК, "Завхан Даян" дэвжээний бөх, аймгийн начин Г.Баярбат, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, Дотоодын цэргийн байгууллага, "Шонхор" дээд сургууль, "Завхан Даян" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бямбадорж нар шалгарлаа.

Шөвгийн наймд аймгийн начин М.Өгөөдэй, аймгийн начин О.Бат-Эрдэнэ, аймгийн начин З.Мөнхтулга, аймгийн начин А.Ширнэндагва нар үлдэв. Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| АЙМГИЙН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭН ТҮРҮҮЛЛЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |