Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт өнөөдөр Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын дарга Накано Хиромичи болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах хэд хэдэн ажлын саналыг харилцан ярилцаж тохиролцов.
Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хороог төлөөлж ТЗУГ-ын дарга О.Баттулга, БТГ-ын дарга О.Гэрэл, БТБХХ-ийн дарга О.Баасан, ГХМТХ-ийн дарга Н.Оюунбат, ахлах мэргэжилтэн Ө.Номуун нар байлцсан бол Яйзү хотыг төлөөлж ИТХ-ын дарга Мүрамацү Юкимаса, Захиргааны газрын дарга Икэгаяа Исамү, Гадаад харилцааны хэлтсийн дарга Окамото Макото нарын албаны хүмүүс оролцов.
Талууд биеийн тамир, спортын салбарт хамтран ажилласаны 10 жилийн ой тохиож буйг дурдаж, төрийн ажилтан албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд дэмжин ажилласан ажлын өгөөжийг цохон тэмдэглэж, цаашид орон нутагт ажиллаж буй биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх талаар санал нэгдлээ.
БТСУХ-ны дарга Э.Билэгт нийтийн биеийн тамирын чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлж, Япон улсад Азийн зуны спортын наадам болох тул зарим төрлөөр хамтарсан бэлтгэл сургуулилалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Биеийн тамир, спортын улсын хороо, Япон Улсын Шизүока мужийн Яйзү хоттой хамтран чөлөөт бөх, сагсан бөмбөгийн 3х3, пара хөнгөн атлетик, пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчдыг зуны олимп, паралимпын өмнөх бэлтгэлжилтийг хангах ажлыг зохион байгуулсан. Үр дүнгээ өгсөн ажил болохыг талууд санал нэгтэй дүгнэв.
Түүнчлэн 2018, 2019 онуудад биеийн тамир, спортын салбарын ажилтан, албан хаагчдын "Япон Улс дахь нийтийн биеийн тамирын хөгжлийн бодлого, спортын арга хэмжээ, тэмцээний зохион байгуулалт” сэдэвт сургалтыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байсан юм.
| Биеийн тамирын арга зүй нарыг Яйзү хотод сургана |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |