“Токио 2020” олимпын хүрэл, “Нур Султан 2019” ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа Ховд аймгийн Булган суманд 1998 оны энэ өдөр мэндэлжээ.
Тэрбээр 2019 онд Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан. Шилдэг 16-д Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт АНУ-ын Винчестерт хожигдсон. Харин дагах тойргийн барилдаанд Киргизстаны Мадина Надироваг эхний үед 10:0-ээр оноогоор цэвэр ялсан юм. Улмаар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гуныг 12:9-ээр буулган авч дэлхийн медальтан болсон билээ.
Харин “Токио 2020” олимпын наадмын хүрэл медалийн төлөө Б.Болортуяа, Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Т. Эссомбег 14:4-өөр оноогоор цэвэр ялж, олимпын медальтан болсон. Тэрбээр Эссомбетэй барилдахдаа эхний үед хоёр оноо алдсан ч, маш тайвнаар барилдаанаа үргэлжлүүлж, хүч мэхээр давамгайлан ялалт байгуулж, чөлөөтийнхний нэрийг хамгаалж чадсан юм. Ийнхүү тэрбээр чөлөөт бөхийн олимпын наадмаас 10 дахь медалийг, эмэгтэй тамирчдаас олимпын наадмаас медаль хүртсэн хоёр дахь бөх болсон билээ.
| ЭНЭ ӨДӨР ОЛИМП, ДЭЛХИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Б.БОЛОРТУЯА МЭНДЭЛЖЭЭ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |