Олон Улсын спорт аяллын холбооноос зохион байгуулах гэж буй “Туриад-2025” олон улсын спорт аяллын тэмцээнд оролцох Монгол Улсын багт сонгогдсон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Спорт аялал жуулчлалын ангийн тамирчин оюутнуудыг МУБИС-ийн захирал Ж.Батбаатар, БТС-ийн захирал доктор Г.Энхсайхан нар хүлээн авч уулзан тэмцээндээ амжилттай оролцоод ирэхийг ерөөж, амжилт хүслээ.
“Туриад-2025” олон улсын спорт аяллын тэмцээн 5-р сарын 20-25-ний өдрүүдэд ОХУ-ын Уралын Саратов мужид Ижил мөрний хөвөөнд зохиогдох бөгөөд манай тамирчид тавдугаар сарын 15-ны өдөр аян замдаа гарах юм. Энэ жил Монголын спорт аяллын холбоо, Олон улсын спорт аяллын холбооны жинхэнэ гишүүн болж тив, дэлхий, олон улс, спорт аяллын тэмцээн, арга хэмжээнд оролцох боломж нээгдэн тус тэмцээнд манай улсын оюутан залуучуудын баг анх удаагаа оролцох болсноороо онцлог ажээ.
Тус тэмцээнд 10 гаруй улсын 200 гаруй оюутан залуус оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд тамирчид уулын явган аялал,сэлүүрт завь /Катамаран, каяак,/ уулын дугуй,оринтеринг,бартаа туулах буухиа төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ тодруулах юм. “Туриад-2025” олон улсын спорт аяллын тэмцээнд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын спорт аяллын холбооны ерөнхийлөгч МУСГД Б.Жияандорж, дасгалжуулагч МУБИС-ийн САЖ-ын багш Д.Батболд, хөтөч, орчуулагчаар ОУХМ П.Алексей, холбооны арга зүйч СМ С.Ундрах нар, МУБИС-ийн зургаа, СУИС-ийн нэг, “Мон-Алтиус” БТДС-ийн нэг, нийт эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв, нийт найман тамирчны бүрэлдэхүүнтэй тэмцээндээ оролцоно.
Манай баг, тамирчид тэмцээний үеэр адал явдалт спорт аяллын хээрийн сургалт, соёлын арга хэмжээнд оролцоно. Тэмцээний дараа Олон улсын спорт аяллын холбооны удирдлагууд Москва хотод манай багийг хүлээн авч албан уулзалт хийхээс гадна, түүх, соёлын дурсгалтай танилцах хотын аялал, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох юм.
| МУБИС-ийн ректор “Туриад-2025” оролцох оюутнуудыг хүлээн авч уулзав |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |